Эхнэр нь 17 давхраас унаж өөд болсон Элчин сайд А.Төмөр Тайландад 16 метр өндөр Жанрайсаг бүтээлгэжээ

Эхнэр нь 17 давхраас унаж нас барсан Элчин сайд А.Төмөр Тайландад 16 метр өндөр Жанрайсаг бүтээлгэжээ.
Тэрээр "Тайланд улсад 16 метр өндөр, 30 тонн жинтэй Жанрайсаг бурхныг бүтээлгэж, бурхны шашинтай гадаад улсад Монгол хүн анх удаа Жанрайсаг бурхан бүтээсэн түүхэн үйл явдал боллоо" хэмээн олон нийтэд мэдээлж харагдана.
Бүрэн эрх нь дууссан байхад тэрбээр бурхны хөшөөг сүндэрлүүлж, хээв нэг суусан нь олон хүний анхаарлыг татжээ.
Хэргийг эргэн сануулахад, Тайландын Бангкокт Элчин сайдаар ажиллаж байгаа А.Төмөрийн эхнэр Л.Орхон өнгөрөгч 2025.05.09-ны шилжих шөнө 17 давхар барилгаас унаж амь насаа алдсан хэрэг гарсан. Талийгаач бүсгүй амиа хорлосон уу, эсвэл нөхөр нь амиа хорлоход хүргэсэн үү гэдэг асуулт эдгээр өдрүүдэд хариултгүй байна. Хэргийн үнэн зөвийг тогтоохоор Тайландын Бангкок хотын Цагдаагийн газраас мөрдөн шалгаж байгаа. Одоогоор шүүх шинжилгээний дүгнэлт одоо хүртэл гараагүй байгаа юм.
Харин талийгаачийн ар гэрийнхэн хэргийг гадны нөлөөтэй буюу Элчин сайд А.Төмөрийг уг хэрэгт буруутай гэж үзэж байгаа. Мөн А.Төмөрийг хариуцлага хүлээж, Элчин сайдын суудлаас нь буулгахын тулд олон нийтээс дэмжлэг хүсэж, гарын үсэг цуглуулж байгаа юм.










