Гишүүн асан Н.Цэрэнбат “Эрдэнэс Оюу толгой” ХХК-д очиж, ₮23 саяын орлогоо ₮454 сая болгон НЭМЭГДҮҮЛЖЭЭ

Засгийн газрын энэ сарын 14-ний өдрийн хуралдаанаар “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн гишүүдийг чөлөөлөхийг үүрэг болгожээ.
Тухайлбал, тус компанийн ТУЗ-д нь Монголын талын гурван хүн ажилладаг байна. Тэдний нэг бол УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд асан Н.Цэрэнбат юм. ТУЗ-ийн дарга Н.Цэрэнбатын хувьд 2022 оны арваннэгдүгээр сард томилогдон ажиллаж байна.
Тэгвэл чөлөөлөгдөхөөр болсон УИХ-ын гишүүн асан, ТУЗ-ийн дарга Н.Цэрэнбатын 2024 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрээр 2020 онд 23 сая төгрөгийн цалинтай гэж байсан бол 2024 оны мэдүүлэгтээ 454 төгрөгийн орлоготой гэжээ. Өөрөөр хэлбэл, Эрдэнэс Монгол ХХК харь газарт очсоноор түүний орлого ийнхүү хэд дахин нэмэгджээ.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮454 сая
Гэр бүлийн орлого: ₮55 сая
Орон сууц барилга байгууламж: ₮1,3 тэрбум /орон сууц-2/
Тээврийн хэрэгсэл: ₮322 сая /Samsung QM5, Lexus, RX 450 маркийн нийт 2 тээврийн хэрэгсэлтэй /
Мал аж ахуй: ₮24 сая /Адуу-30 /
Газар: ₮0 сая
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮1 тэрбум
Хадгаламж: ₮195 сая
Авлага: ₮627 сая
Зээл: ₮1,1 тэрбум гэж мэдүүлжээ.
Ташрамд дурдахад, Эрдэнэс Оюу толгой компанийн чадавхыг сайжруулах зорилгоор 2021 оноос Оюу толгой ХХК-аас менежментийн зардал байдлаар жил бүр 5 сая ам.доллар шилжүүлэхээр болсон. Өнөөдрийг хүртэл Оюу толгой ХХК-аас "Эрдэнэс Оюу толгой" компанид 18.3 сая ам.долларын санхүүжилтийг олгосон байна. Гэхдээ Эрдэнэс Оюу толгой компанийн энэ их мөнгийг юунд зарцуулсан тодорхойгүй байгаа талаар мэдээлэл гараад байсан.







