Хагас тэрбум “өр үүсгэсэн“ Монополын эсрэг газрын дарга Б.Билгүүн ₮1,5 тэрбумын үнэлгээтэй 5 ОРОН СУУЦ,₮578​​​​​​​ саяын ХАДГАЛАМЖТАЙ Хагас тэрбум “өр үүсгэсэн“ Монополын эсрэг газрын дарга Б.Билгүүн ₮1,5 тэрбумын үнэлгээтэй 5 ОРОН СУУЦ,₮578​​​​​​​ саяын ХАДГАЛАМЖТАЙ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Хагас тэрбум “өр үүсгэсэн“ Монополын эсрэг газрын дарга Б.Билгүүн ₮1,5 тэрбумын үнэлгээтэй 5 ОРОН СУУЦ,₮578​​​​​​​ саяын ХАДГАЛАМЖТАЙ

2026 оны 2 сарын 03

Arslan.mn

Үндэсний аудитын газраас ХЗДХЯ-ны харьяа Монополын эсрэг газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийжээ.

Аудитын шалгалтаар, Төсвийг зохистой удирдаагүйгээс тайлант онд 487 сая төгрөгийн авлага, 528 сая төгрөгийн өр төлбөр үүсгэсэн гэж үзэн тус газарт шаардлага хүргүүлжээ. 

Тэгвэл хагас тэрбум “өр үүсгэсэн“ Монополын эсрэг газрын дарга Б.Билгүүнийн 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна. 

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮38 сая
Гэр бүлийн орлого:  ₮59 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮659 сая
Орон сууц барилга байгууламж: ₮1,5 тэрбум /Орон сууц-5, Хашаа байшин-1, Авто зогсоол-3 /
Тээврийн хэрэгсэл: ₮80 сая / Nissan, Patrol маркийн тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮68 сая /Хурдан удмын адуу-11, Хонь-130/
Газар: ₮35 сая /Эзэмших-0.07га-1, Эзэмших-699м2-1, Өмчлөх-531м2-1 нийт 3 газартай/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮165 сая
Хадгаламж: ₮578 сая
Авлага: ₮0 сая
Зээл:  ₮0 сая гэж мэдүүлжээ.

Төрд ямар ч хэрэггүй нэг агентлаг байгаа нь одоогоор “Монополын эсрэг” гэсэн автортай ч ажил хийдэггүй газар болчихоод байна. Өмнө нь энэ байгууллагыг АН-ын үед О.Магнай, МАН-ын үед поп Б.Бат-Эрдэнэ, С.Мөнхчулуун нар удирдаж байхдаа овоо дуугардаг, ийм газарбайдаг гэдгийг иргэд мэддэг байсан бол одоо сураг алдарчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
667119
1 эможи

баатар
2026-01-13 16:03
Стандартын газрын ажлыг унагачихаад одоо энэ газрыг самарч байгаа бололтой .Даруй халж явуулах хэрэгтэй
keyboard_arrow_up