Б.Энхтүвшин: Ямартай ч иргэд банкандаа бензинтэй ОН ГАРГАХ нөхцөл бүрдсэн
2025 оны 12 сарын 25

АҮЭБ-ийн дэд сайд Б.Энхтүвшин шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Сүүлийн өдрүүдэд шатахуун түгээлт, борлуулалттай холбоотой тодорхой хүндрэл үүсэж, иргэд бухимдаж байгааг бид ойлгож байна. Тиймээс бид ОХУ-ын тал болон импортлогч, түгээлтийн компаниудтай ойр, нягт хамтран ажиллалаа. Үүний үр дүнд нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, ялангуяа АИ-92 бензиний импорт нэмэгдээд байна.
Өнөөдрөөс эхлэн шатахуун түгээх станцууд дээр иргэдийн оочир дараалал харьцангуй багасаж, нөхцөл байдал аажмаар сайжирч эхэллээ. Ямартай ч он гарах үед шатахууны хомсдол үүсэхгүй, иргэд маань банкандаа бензинтэй байх нөхцөл бүрдсэн." гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
666905
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:





