Эмч, багш, шинжлэх ухааны салбарын ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛЭХ тогтоол баталлаа
2025 оны 12 сарын 24

Засгийн газрын өнөөдрийн /20256.12.24/ хуралдаанаар шинжлэх ухаан, эрүүл мэнд, боловсролын салбарын төрийн үйлчилгээний албан хаагчийн цалингийн талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол баталлаа.
- Багш, ажилтны үндсэн цалингийн хэмжээг 2026 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 50 хувиар, арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс дахин 26 хувиар,
- Эмч, ажилтны үндсэн цалинг нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 30 хувиар, наймдугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 1-н хүртэл сар бүр 9 хувиар, шинжлэх ухааны салбарын ажилтан, албан хаагчдын үндсэн цалинг ирэх онд 50-иас багагүй хувиар нэмэгдүүлэхээр боллоо.
Дээрх байдлаар тогтоосон цалингийн хэмжээ нь бусад салбарын шинжлэх ухаан, эрүүл мэнд, боловсролын салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэлд хамаарах албан хаагчдад мөн адил үйлчилнэ.
Төрийн үйлчилгээний салбарт 152.6, боловсролын салбарт 93.5, эрүүл мэндийн салбарт 34.7, шинжлэх ухааны салбарт 1.8 мянган албан хаагч ажиллаж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
666890
1 эможи
Зочин
2025-12-24 15:09
Үйлчилгээний ажилчидын цалин бага цалинг нь салбар харгалзахгүй нэмээчээ
зочин
2025-12-24 14:50
боловсрол, эрүүл мэнд, цагдааг ижил нэмэх хэрэгтэй
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:





