ЭХ-ний Дэд сайд С.Далхаасүрэн ₮71 саяын ОРЛОГОТОЙ, ₮334 саяын үнэлгээтэй 2 МАШИНТАЙ

Ерөнхий сайд засагтаа 16 дэд сайд заллаа. Хэн нь хэн болохыг тоймлон танилцуулж байгаа билээ.
Тухайлбал, Эрчим хүчний дэд сайдаар С.Далхаасүрэн томилогдсон.
Түүний хувьд Өвөрхангайн уугуул бөгөөд нутгийн ах нар болох УИХ-ын гишүүн асан С.Чинзориг, Д.Тогтохсүрэн хоёрыг түшиж ирсэн. Жишээ нь, С.Чинзоригийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд байх үед зөвлөхөөр нь ажиллаж байсан. 2020 онд Д.Тогтохсүрэн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга болж, бүлгийнхээ Ажлын албаны даргаар С.Далхаасүрэнг тавьж байв. Өнгөрөгч 2024 оны УИХ-ын сонгуульд МАН-ын жагсаалтын 27-д бичигдэж нэр дэвшээд унасан.
Тэгвэл Ах нарынхаа цүнх баригч Дэд сайд С.Далхаасүрэнгийн 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮71 сая
Гэр бүлийн орлого: ₮112 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮450 сая /Амины орон сууц-1/
Тээврийн хэрэгсэл: ₮334 сая / Nissan, Patrol- 1, Hyundai, Sonata 7 нийт 2 тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮128 сая /Адуу-4, Адуу-39, Үхэр-15, Хонь-130, Ямаа-65/
Газар: ₮20 сая /Эзэмших-1400м2/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮100 сая
Хадгаламж: ₮124 сая Бэлэн мөнгө: ₮93 сая
Авлага: ₮0 сая
Зээл: : ₮0 сая гэж мэдүүлжээ.





