Шинэхэн дэд сайд Б.Хулан ₮1.4 тэрбумын 3 ОРОН СУУЦ,  ₮89 саяын үнэлгээтэй 6 ГАЗАРТАЙ Шинэхэн дэд сайд Б.Хулан ₮1.4 тэрбумын 3 ОРОН СУУЦ, ₮89 саяын үнэлгээтэй 6 ГАЗАРТАЙ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Шинэхэн дэд сайд Б.Хулан ₮1.4 тэрбумын 3 ОРОН СУУЦ, ₮89 саяын үнэлгээтэй 6 ГАЗАРТАЙ

2025 оны 12 сарын 18

Arslan.mn

Төрийн өмчийн компаниудын хяналтын болон бүтээмжийн менежерүүд, яам удирдаж байгаа сайд нарын орон тооны зөвлөхүүдийг цомхотгож, тэдгээрийн оронд дэд сайд нарыг томиллоо.

Дэд сайд нар салбартаа шинэчлэл хийх, тухайлсан төсөл хөтөлбөрүүдийг хариуцах юм. 

Тухайлбал, Монголын итгэмжлэгдсэн санхүүгийн шинжээчдийн нийгэмлэгийн Тэргүүн  Б.Хуланг Сангийн дэд сайдаар томиллоо.

Тэрээр, Эдийн засгийн математик загварчлал мэргэжилтэй. Банк, санхүүгийн магистр зэрэгтэй бөгөөд улсад 14 жил ажилласан аж.

Б.Хулан нь 2024-2025 онд ЗГХЭГ, Сайдын ажлын албанд Эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодлогын зөвлөх,  2025.06-12 сард Эдийн засгийн хөгжлийн Сайдын Эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодлогын ахлах зөвлөх, 2025.11 сараас Монголын итгэмжлэгдсэн санхүүгийн шинжээчдийн нийгэмлэгийн Тэргүүн бөгөөд Удирдах зөвлөлийн гишүүнээр ажилласан. 

Тэгвэл ЗГ-ын “гал тогоо”-нд орж ирсэн Сангийн дэд сайд Б.Хулангийн  2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮172 сая
Гэр бүлийн орлого: ₮2.2 тэрбум
Хөрөнгө борлуулсны орлого: ₮619 сая
Орон сууц барилга байгууламж: ₮1.4 тэрбум  /Орон сууц-2, Зуслангийн байшин-1/
Тээврийн хэрэгсэл: ₮318 сая /Toyota, Prius, Toyota, Land Criuser 300/
Мал аж ахуй ₮115 сая /Үхэр-10, Адуу-2, Үхэр-5, Адуу-3/
Газар: ₮89 сая /Эзэмших-389м2-1, Эзэмших-504м2-1, Эзэмших-699м2-2, Эзэмших-700м2-2 нийт 6 газартай /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮90 сая
Хадгаламж: ₮66 сая  
Авлага: ₮344 сая
Зээл:  : ₮541 сая гэж мэдүүлжээ.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666814
0 эможи

0
2025-12-18 13:54
удахгүй зээлээ хаах нь дэ
keyboard_arrow_up