Чадварлаг боловсон хүчин Б.Мөнхтамир БОУАӨ-ийн дэд сайдаар томилогдлоо

МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд нарын томилгоог хэлэлцлээ. ТӨХК-иудад томилогдсон хяналт болон бүтээмжийн менежерүүд, зарим сайд нарын орон тооны зөвлөхийг цомхотгож оронд нь дэд сайд томилох асуудлыг оруулж ирж буй.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайдаар Б.Мөнхтамир томилогдлоо.
Түүний хувьд COP 17 бага хурлын зохион байгуулалт, гадаад харилцаа, менежмент, "Тэрбум Мод" төслийн хэрэгжилт болон уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг хариуцаж ажиллана.
Тэрбээр МИАТ-ийн захирлаар ажиллаж байгаад саяхан өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн ч олон нийт түүнийг үргэлжлүүлэн ажиллуулахыг хүсэж байв. Түүний хувьд МИАТ компанийн захирлаар хамгийн удаан ажилласан ба МАН-ын чадварлаг боловсон хүчин юм.
Б.Мөнхтамир мэдээллийн системийн менежментээр Монголд мэргэжил эзэмшсэн ч хос мэргэжилтэй болохоор АНУ-ын Виржиниа мужийн олон улсын их сургуульд Бизнесийн удирдлага, Олон улсын санхүүгийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалжээ.





