Б.Цэнгэл: “Шинэ Яармаг” 540 айлын хорооллыг гүйцээн  барьж, эмч, багш нарт ипотекийн зээлээр олгоно Б.Цэнгэл: “Шинэ Яармаг” 540 айлын хорооллыг гүйцээн барьж, эмч, багш нарт ипотекийн зээлээр олгоно
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 17, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Б.Цэнгэл: “Шинэ Яармаг” 540 айлын хорооллыг гүйцээн барьж, эмч, багш нарт ипотекийн зээлээр олгоно

2025 оны 12 сарын 17

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан зарим шийдвэрийг танилцуулллаа.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл "Капитал болон Чингис хаан банканд 18 байгууллагын 482 тэрбум төгрөгийн өр авлага, Хөгжлийн банканд 1,3 тэрбум төгрөгийн өр төлбөр байсан. Хоёр сар гаруйн хугацаанд 22 орчим тэрбум төгрөгийг барагдуулаад байна. Хөтөлийн цемент шохой үйлдвэрт нэмэлт хувьцаа гаргах замаар 450 тэрбум төгрөгийн хувьцааг Хөгжлийн банк руу шилжүүлж, төлүүлэх арга хэмжээг авахаар боллоо.  

"Гантиг Вилла" хэмээх барилгад дахин үнэлгээ хийлгэхэд гүйцээж бариад ипотекийн зээлээр худалдан борлуулахаар болсон.

Гацаад удсан, Хөгжлийн банканд 86 тэрбум төгрөгийн өр төлбөртэй Шинэ Яармаг хорооллыг гүйцээн дуусгаж багш, эмч нарыг орон сууцны ипотекийн зээлд хамруулахаар боллоо. 

Нийгмийн даатгалын 6 тэрбум орчим төгрөгийн асуудал бий. Зохих хууль тогтоомжийн дагуу шийдвэрийн төслийг боловсруулан удахгүй өргөн барина. "гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666806
0 эможи

keyboard_arrow_up