Боловсролын дэд сайдаар томилогдох Д.Гантулга ₮935 саяын ОРОН СУУЦ, ₮758 саяын АВЛАГАТАЙ

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2025.12.17/ хуралдаж, салбартаа шинэчлэл хариуцан ажиллах дэд сайд нарын томилгоог хэлэлцсэн байна. Дэд сайдуудын томилгоотой холбоотой асуудыг Удирдах зөвлөлөөр шийдэж, өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар томилохоор төлөвлөжээ.
Тухайлбал, Боловсролын дэд сайдаар Д.Гантулгыг томилохоор болжээ.
Түүний хувьд Боловсролын сайдын зөвлөхөөр ажиллаж байна.
Тэгвэл Боловсролын дэд сайдаар томилогдох Д.Гантулгын 2023 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮77 сая
Гэр бүлийн орлого: ₮41 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮935 сая /Орон сууц-1, Зуслангийн байшин-1/
Тээврийн хэрэгсэл: ₮60 сая /Lexus, 570/
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮3 сая /Эзэмших-481м2-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая
Хадгаламж: ₮24 сая
Авлага: ₮758 сая
Зээл: : ₮500 сая гэж мэдүүлжээ.





