Сонгуульд унасан ч УЛС ТӨРД орох хүслээ биелүүлсэн Г.Дашням ₮2,1 тэрбумын 5 ОРОН СУУЦ, ₮2,1 тэрбумын үнэлгээтэй 4 МАШИНТАЙ

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2025.12.17/ хуралдаж, салбартаа шинэчлэл хариуцан ажиллах дэд сайд нарын томилгоог хэлэлцсэн байна. Дэд сайдуудын томилгоотой холбоотой асуудыг Удирдах зөвлөлөөр шийдэж, өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар томилохоор төлөвлөжээ.
Тухайлбал, Аялал жуулчал, соёл, спорт, залуучуудын дэд сайдаар JET скүүтерийн "босс" Г.Дашнямыг томилохоор болжээ.
Түүний хувьд "Магнай трейд" ХХК, "G mobile" ХХК-ий өв залгамжлагч гэдгээр олонд танигддаг. Тэрээр улс төрд санаархан, 2024 оны УИХ-ын сонгуульд МАН-аас Сүхбаатар, Чингэлтэйн тойрогт нэр дэвшин сонгогдож чадаагүй нэгэн.
Тэгвэл 2 шатны сонгуульд унасан ч УЛС ТӨРД орох хүслээ биелүүлсэн Г.Дашнямын 2023 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮721 сая
Гэр бүлийн орлого: ₮15 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮6,6 тэрбум /Орон сууц-5/
Тээврийн хэрэгсэл: ₮2,1 тэрбум /Mercedes Benz, SLS 500, BMW, 528, Mercedes Benz S600 ,Мотоцикл,Yamaha YZF маркийн нийт 4 машинтай /
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮0 сая
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая
Хадгаламж: ₮51 сая
Авлага: ₮0 сая
Зээл: : ₮0 сая гэж мэдүүлжээ.






