Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар Ц.Борхүүг томилжээ Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар Ц.Борхүүг томилжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 16, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар Ц.Борхүүг томилжээ

2025 оны 12 сарын 15

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ээлжит хуралдаанаар Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П. Батбаатарыг Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд даргын албан тушаалд шилжүүлэн томилох шийдвэр гарсантай холбогдуулан 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э. Батшугарын тушаалаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Борхүүг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар томиллоо.

Ц.Борхүү нь программ хангамжийн инженер мэргэжилтэй, төрийн удирдлагын менежерийн зэрэг (Удирдлагын академи), бизнесийн удирдлагын магистр (МУИС) зэрэгтэй бөгөөд 2005–2015 онд Эрүүл мэндийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газарт мэргэжилтэн, ахлах инженер, референтээр ажиллаж байсан бол 2016–2019 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга, мөн 2023–2025 онд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яаманд шинжээч, газрын даргын албан тушаалыг тус тус хашиж байсан юм.

Тэрээр салбартаа 20 гаруй жил түүнээс төрийн албанд 16 жил мэргэжилтнээс удирдах албан тушаал хүртэл шатлан дэвшиж ажилласан мэргэшсэн албан хаагч юм.

Өнөөдөр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар шинээр томилогдсон Ц.Борхүүд томилгооны тушаалыг танилцуулж, үүрэгт ажлыг нь хүлээлгэн өглөө.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666771
0 эможи

keyboard_arrow_up