62 настай СЕХ-ны дарга П.Дэлгэрнарангийн хадгаламж жилийн дотор ₮600  саяар нэмэгдэж, ₮3,7 тэрбум болжээ 62 настай СЕХ-ны дарга П.Дэлгэрнарангийн хадгаламж жилийн дотор ₮600 саяар нэмэгдэж, ₮3,7 тэрбум болжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 16, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

62 настай СЕХ-ны дарга П.Дэлгэрнарангийн хадгаламж жилийн дотор ₮600 саяар нэмэгдэж, ₮3,7 тэрбум болжээ

2025 оны 12 сарын 15

Arslan.mn

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо маргааш 10.00 цагаас хуралдана. Тус хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнараны бүрэн эрх дуусаж буй тул чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ.

Түүний хувьд 2020 оны наймдугаар сард томилогдон одоог хүртэл ажиллаж байгаа бөгөөд  намын томилгоогоор эл албан тушаалд очсон нэгэн.

Төрийн албанд 12 дахь жилдээ ажиллаж байгаа. 2012-2020 онд “Автотээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлчилгээний газрын тэргүүн дэд захирал, захиралын зөвлөхөөр ажиллаж байгаад Сонгуулийн Ерөнхий хорооны даргаар очжээ. 

П.Дэлгэрнаранг АТҮТ-ийн даргаар ажиллах хугацаанд улс хоорондын С зөвшөөрлийн авлига ид цэцэглэсэн үе гэж салбарыхан ярьдаг. Үүнтэй холбогдуулан АТҮТ-ийн олон албан тушаалтан АТГ-т байцаагдаж, шүүхээс ял сонсож байсан.

2020 онд  АТҮТ-ийн албан хаагчид 3000 улсын дугаарыг сольсон асуудлыг АТГ илрүүлсэн байдаг.

П.Дэлгэрнарангийн хувьд хариуцлагаас зугтаж 2019 оны сүүлээр ажлаа өгсөн гэж ярьдаг боловч түүнд хариуцлага тооцож ажлыг аваад зогсохгүй гэрээг нь сунгахгүй гэдгээ Засгийн газраас мэдэгдэж байжээ. Улмаар нэг жил орчим хугацаанд ажилгүй байсан П.Дэлгэрнаран УИХ-ын тамгын газарт ахлах референтээр ажилд орсон байна.  Төд удалгүй МАН-ын дүү нарынхаа дэмжлэгээр тэрбээр СЕХ-ны даргаар томилогдсон байдаг.  

Тэгвэл 62 настай Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнарангийн 2024 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрээр сарын цалин нь төрийн албан хаагчдын адил 3.2 сая ч ₮3.1 тэрбумын хадгаламжтай байгаа нь олны анхаарлыг татаж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮56 сая
Гэр бүлийн орлого: ₮190 сая
Орон сууц барилга байгууламж: ₮250 сая /орон сууц-1 /
Тээврийн хэрэгсэл: ₮68 сая /Суудлын жижиг машин/
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮1 сая /Эзэмших-700м2 газартай /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮30 сая
Хадгаламж: ₮3.7 тэрбум 
Авлага:  ₮0 сая
Зээл:  ₮0 сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666757
1 эможи

П.Дэлгэрнаран
keyboard_arrow_up