АУДИТ: “Хөдөө аж ахуйн бирж“-ээс ХХААХҮЯ-ны 45 ажилтаны байрны урьдчилгаанд  ₮3,1 тэрбумыг ХУУЛЬ БУСААР ОЛГОЖЭЭ АУДИТ: “Хөдөө аж ахуйн бирж“-ээс ХХААХҮЯ-ны 45 ажилтаны байрны урьдчилгаанд ₮3,1 тэрбумыг ХУУЛЬ БУСААР ОЛГОЖЭЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 11, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

АУДИТ: “Хөдөө аж ахуйн бирж“-ээс ХХААХҮЯ-ны 45 ажилтаны байрны урьдчилгаанд ₮3,1 тэрбумыг ХУУЛЬ БУСААР ОЛГОЖЭЭ

2025 оны 12 сарын 11

Arslan.mn

Үндэсний аудитын газраас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа "Хөдөө аж ахуйн бирж" ХХК-ийн 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж, хязгаарлалттай дүгнэлт гаргажээ.

Аудитын шалгалтаар, нийт 3,6 тэрбум төгрөгийн зөрчил илэрснээс 3,1 тэрбум төгрөгийн зөрчилд 2 албан шаардлага хүргүүлж, 466 сая төгрөгийн 
зөрчилд зөвлөмж  хүргүүлжээ.

Тэрээр энэ нь тус газрын  санхүүгийн сахилга, хяналт, дотоод аудитын тогтолцоо сул байгааг харуулж буй.

Тухайлбал, ХХААХҮЯ-ыг Дархан уул аймагт нүүлгэн шилжүүлсэнтэй  холбогдуулан  Дархан уул аймагт орон сууц  худалдан авах урьдчилгаа 30 хувийн төлбөрт 

  • ХХААХҮЯ-ны 45 ажилтанд 2,8 тэрбум төгрөг, 
  • ЖДҮХГ-ын 7 ажилтанд 318.0 сая төгрөг

нийт  3,1 тэрбум төгрөгийг "Хөдөө аж ахуйн бирж" ХХК-ны хувьцаа эзэмшигчдийн хурлын 2024  оны 02 дугаар тогтоолын дагуу  тус  байгууллагын хуримтлагдсан ашгийг хорогдуулан зардал гаргасан нь ХУУЛЬ БУС гэж үзжээ.

Энэ нь Төрийн хэмнэлтийн хуульд нийцээгүй гэжээ.

Тиймээс байгууллагын хуримтлагдсан ашгийг  зориулалтын дагуу эдийн засгийн ангилалд нийцүүлэн зарцуулаагүй зөрчлийг таслан зогсоож, дахин давтан гаргахгүй байх талаар албан шаардлагыг Хөдөө аж ахуйн бирж ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Отгонбаярт хүргүүлжээ. 

Угтаа бол “Хөдөө аж ахуйн бирж” ХХК нь  төрийн өмчит компанийн хэлбэрээр  үйл ажиллагаа явуулж,  хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн арилжааг зохион байгуулах, түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн нэгдсэн тогтолцоог бий болгох үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг.  

Гэтэл ХХААХҮЯ-ны сайдын өгсөн үүргээр үйл ажиллагааны үндсэн чиглэлд огт хамааралгүй үйл ажиллагаанд ийнхүү мөнгө зарцуулж сууна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666720
0 эможи

ХААБ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up