Ирэх онд “Морьтны парад”-ыг зохион байгуулна. Netflix киноны зураг авалтад нийт 56 улсын төлөөлөл оролцоно Ирэх онд “Морьтны парад”-ыг зохион байгуулна. Netflix киноны зураг авалтад нийт 56 улсын төлөөлөл оролцоно
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 10, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Ирэх онд “Морьтны парад”-ыг зохион байгуулна. Netflix киноны зураг авалтад нийт 56 улсын төлөөлөл оролцоно

2025 оны 12 сарын 10

Arslan.mn

Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах есөн салбар хорооны ажлын тайлантай танилцаж, ирэх жилийн баяр наадмын зохион байгуулалт, төсөв, төлөвлөгөө болон шууд дамжуулалтын асуудлаар санал солилцов.

Уулзалтын үеэр баяр наадмын нээлт, хаалт болон хурдан морины уралдааныг нэгдсэн сигналын систем ашиглан бүх телевизээр шууд дамжуулах боломжийг бүрдүүлэх, нээлтийн найруулагчийг эрт сонгон шалгаруулж бэлтгэл ажлыг хугацаанд нь эхлүүлэхийг үүрэг болголоо.

2026 оны 6 дугаар сарын 20–23-ны өдрүүдэд “Морьтны парад”-ыг зохион байгуулах бөгөөд энэ үеэр Netflix баримтат киноны зураг авалт хийж, нийт 56 улсын төлөөлөл оролцохыг мэдээлэв.

Мөн НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 7 дугаар сарын 11-нийг “Адууны өдөр” болгон тэмдэглэхийг уриалсан бөгөөд адууны соёл, уламжлалыг наадмын нээлт, хаалт болон орон нутгийн баяр наадмуудад өргөн сурталчлах төлөвлөгөө боловсруулахыг Шадар сайд салбар хороодод даалгалаа.

Arslan.mn

Мөн 2025 оны үндэсний баяр наадмаар цолны болзол хангасан уяач, харваачдын судалгаа болон 2026 оны баяр наадмын төсөв, төлөвлөгөөг боловсруулж, журмын өөрчлөлтийн төслийг ирэх оны 1 дүгээр сард багтаан танилцуулах, нээлт, хаалтын тоглолтын найруулагчийг ирэх оны 2 дугаар сарын 20-ны дотор сонгон шалгаруулах чиглэл өглөө. Мөн гадаад оронд амьдарч буй Монгол иргэдийн санаачилгаар зохион байгуулагддаг баяр наадмуудыг бодлогын түвшинд дэмжих саналыг танилцуулахыг үүрэг болгосон юм.

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666709
0 эможи

keyboard_arrow_up