Б.Жавхлан: Иргэд, ААН-үүдийн өр барагдуулах ажлыг эрчимжүүлнэ. Шаардлагатай бол албадлагын арга хэмжээ авна Б.Жавхлан: Иргэд, ААН-үүдийн өр барагдуулах ажлыг эрчимжүүлнэ. Шаардлагатай бол албадлагын арга хэмжээ авна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 10, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Б.Жавхлан: Иргэд, ААН-үүдийн өр барагдуулах ажлыг эрчимжүүлнэ. Шаардлагатай бол албадлагын арга хэмжээ авна

2025 оны 12 сарын 10

Arslan.mn

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. 

Сангийн сайд Б.Жавхлан "Цалин тэтгэвэр тэтгэмж саатсан зүйлгүй. Аль ч төрийн байгууллагад цалин тэтгэмж, хүүхдийн мөнгө, урамшуулал саатсан зүйл байхгүй. 

Төрийн сангийн үлдэгдл 1,3 их наяд төгрөг бий. Хамгийн гол нь төрийн сангийн мөнгөн үлдэгдэл биш, тодотгол хийснээс хойш батлагдсан сангаа зарцуулах ёстой. Өөрөөр хэлбэл орлогоо давсан зарлага гаргахгүй зохицуулалттай байна.

Татвар дээр шок өгөлгүйгээр иргэд, ААН-үүдэд зөвлөн тусалж өр барагдуулах ажлыг эрчимжүүлнэ. Шаардлагатай бол Татварын хуулийн хүрээнд албадлагын арга хэмжээг шат дараатай авна.

Хуримтлагдсан өрөөс харвал уул уурхайн салбарын хэд хэдэн төрлийн татварын өр нэлээд хуримтлагдсан. Иймд уул уурхайн салбарт үзүүлж байгаа хөнгөлөлт чөлөөлөлт, татвар бууруулдаг асуудлыг цаашид зогсоох, хязгаарлах санал боловсруулан танилцуулахаар боллоо.

Татварын өршөөл үзүүлнэ гэсэн сэдлээс болоод татвар төлөхгүй хойшоо сууж байгаа аж ахуйн нэгжүүд нь дүүргүүд болон хөдөө орон нутагт эмзэг тусаж байна. Ингэж олон нийтэд мэдээлэл өгсөн талууд онцгой анхаарч, эргэн харах байх гэж найдаж байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666708
0 эможи

keyboard_arrow_up