Цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгийг эн тэргүүнд санхүүжүүлэхийг чиглэл болгов Цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгийг эн тэргүүнд санхүүжүүлэхийг чиглэл болгов
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 10, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгийг эн тэргүүнд санхүүжүүлэхийг чиглэл болгов

2025 оны 12 сарын 10

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр улсын төсвийн сахилга бат, төрийн сангийн тогтвортой байдлыг хангах зорилгоор холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өглөө.

Үүнд:

  • Цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгө болон халамжийн тэтгэмж, эрүүл мэндийн санхүүжилт, хүүгийн төлбөр, зээлийн үйлчилгээ зэрэг төлбөрийг эн тэргүүнд санхүүжүүлэх,
  • Шинэ гэрээ, худалдан авалтыг он дуустал царцаах,
  • Төсвийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос нэмэлт орлого төвлөрүүлэх боломжийг судлан, ажил хэрэг болгох,
  • Иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүндрэл үүсгэлгүй зөвлөн туслах байдлаар татварын өр төлбөрийг барагдуулж, шаардлагатай ажлыг авч хэрэгжүүлэхийг чиглэл болгов.
  • Мөн түүхий эдийн үнэ буурсан энэ үед бусад боломжит арга хэрэгслийг хуулийн хүрээнд хэрхэн оновчтой ашиглаж болох асуудлыг судалж, танилцуулахыг Сангийн яам, Татварын Ерөнхий газар зэрэг байгууллагад үүрэг болголоо.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666695
1 эможи

Зочин
2025-12-10 10:58
Нүүрсний хулгайчдаасаа хэдэн их наядаа аваачээ. Авилгачдын сэйфэнд байгаа хэдэн тэрбумуудаа хураагаачээ. ААНүүд чинь тартагтаа тулчаад мөнгө нэмж өгөх аргагүй болчоод байгаам бишүү
Зочин
2025-12-10 09:36
Dood tetgbere helsende 50% nem huug buulga
Xulan Tumenbayar
2025-12-10 09:23
Ажлаас гарсан хүмүүсийнхээ тэтгэмжийг олгоочээ нийгмийн даатгалын шимтгэлээ цаг тухайд нь төлдөг байсан ажлаас гараад 3 сар амрах гэсэн хүмүүс тэтгэмжээ авч чадахгүй өрөнд ороод дуусё байна. 10/11/12 сард авах ёстой аль нь ч алга хаана байна тэр санхүүжилт гудраад дууссан уу
keyboard_arrow_up