Засгийн газар визийн шаардлагаас чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжиж байна. Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:
-
“Үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
-
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Энэтхэг улсад хийсэн айлчлалын дүнгийн тухай
-
Визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Серби Улс, Саудын Арабын хаант улс, Бахрейны Хаант улс, Бүгд Найрамдах Армени Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрүүдийг батлах тухай
-
“2026 онд энхийг дэмжих ажиллагаанд цэргийн баг, цэргийн алба хаагчийг оролцуулах болон олон улсын хамтарсан сургалт, дадлага зохион байгуулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
-
Бусад асуудал
Танилцуулах асуудал
-
Монгол Улсыг олон улсад сурталчлах ажлын хүрээнд байгуулсан зарим гэрээний хэрэгжилт, гаргасан шийдвэр, эрээний нөхцөл нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт шалгалт хийсэн тайлангийн талаар
-
НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны цэргийн хүчний бүрэлдэхүүнийг бууруулах шийдвэрийн талаар
-
Ажилгүйдлийн даатгалын сангийн 2025 оны орлого, зарлагын төлөвлөлт, гүйцэтгэл, цаашид авах арга хэмжээний талаар
-
“Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийг хэрэгжүүлэх концессын гэрээний хавсралтад өөрчлөлт оруулах талаар
-
Монгол Улсад бүртгэгдэж байгаа Хүний дархлал хомсдолын вирус, Дархлалын олдмол хомсдолын нөхцөл байдлын талаар танилцуулах аж.





