Эрүүл мэндийн сайдын багцаас хамгийн их буюу 69.9 тэрбум төгрөг хэмнэжээ Эрүүл мэндийн сайдын багцаас хамгийн их буюу 69.9 тэрбум төгрөг хэмнэжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 08, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Эрүүл мэндийн сайдын багцаас хамгийн их буюу 69.9 тэрбум төгрөг хэмнэжээ

2025 оны 6 сарын 20

Arslan.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2025 оны төсвийн тодотголыг хэлэлцсэн бөгөөд Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны Улсын төсөвт тодотгол хийх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ.

Засгийн газар ээлжит бус хуралдааны шийдвэр, мэдээллээ танилцууллаа. Шинэ Засгийн газар 2.3 их наяд төгрөгөөр төсөв тодотгохоор болсон.

Боловсрол, эрүүл мэндийн салбарт тодотгол хийхгүй. Харин бусад салбарт 2.3 их наяд хүнд тусаж байгаа юм.

Үүнээс 535.9 тэрбум нь Төрийн хэмнэлтийн тухай хуульд заасны дагуу худалдан авах ажиллагаа зохион байгуулж чадаагүй зардлыг танахаар болсон. 

Уг хэмнэлтэд:

  • Эрүүл мэндийн сайдын багцаас 69.9 тэрбум төгрөг,
  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын багцаас 36.6 тэрбум төгрөг,
  • Боловсролын сайдын багцаас 33.7 тэрбум төгрөг,
  • Зам, тээврийн сайдын багцаас 33.4 тэрбум төгрөг,
  • Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын багцаас 19.7 тэрбум төгрөг,
  • Бусад сайд нарын багцаас 342.7 тэрбум төгрөг, нийт 535.9 тэрбум төгрөгийг төсвийн хэмнэлтийн хүрээнд таналаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664219
0 эможи

keyboard_arrow_up