Тамхины хяналтын тогтолцоог сайжруулах чиглэлээр Австралийн холбооны улстай хамтран ажиллана Тамхины хяналтын тогтолцоог сайжруулах чиглэлээр Австралийн холбооны улстай хамтран ажиллана
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 02, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Тамхины хяналтын тогтолцоог сайжруулах чиглэлээр Австралийн холбооны улстай хамтран ажиллана

2024 оны 11 сарын 13

Arslan.mn

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кэйти Смитийг хүлээн авч уулзан, хоёр улсын харилцаа тэр дундаа эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Сайд Т.Мөнхсайхан уулзалтын үеэр эрүүл мэндийн салбарт баримтлах тэргүүлэх чиглэл, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийнхээ талаар товч мэдээлэл өглөө. Тэрбээр төвлөрлийг сааруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, Монгол улсад эмчлэгддэггүй өвчний эмчилгээг нэвтрүүлэх чиглэлд онцгойлон анхаарал хандуулж байгаа талаараа онцлон тэмдэглээд энэ чиглэлээр Австралийн Холбооны Улсын эрүүл мэндийн салбарт эмч, мэргэжилтнүүдээ сургах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Мөн тамхины хяналтын тогтолцоо, ХПВ –ийн эсрэг вакцины дархлаажуулалт дээр туршлага судлах хүсэлтэй байгаагаа дуулгалаа.  

Элчин сайд Кэйти Смит хоёр улсын хамтын ажиллагаа эрүүл мэндийн салбарт өргөжин тэлж байгааг тэмдэглээд Австрали улс тамхины хяналтыг сайжруулах тал дээр кампанит ажлыг үр дүнтэй хэрэгжүүлж ирсэн. Хяналтын тогтолцоог сайжруулахад олон талын арга хэмжээг зэрэг авах шаардлагатай байдаг. Тухайлбал татварыг өндөр хувиар нэмэгдүүлэхийн зэрэгцээ нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн арга хэмжээнүүдийг зохион байгуулах нь үр дүнд хүрдэг талаар дурдаад тамхины хяналтыг сайжруулах туршлагаасаа хуваалцахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Arslan.mn

Мөн Австрали улсын эрдэмтэд ХПВ-ийн эсрэг вакциныг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Тиймээс манай улс ХПВ-ийн халдварын эсрэг дархлаажуулалтад онцгой анхаарал хандуулдаг төдийгүй 2035 онд гэхэд уг вирусийн тархалтыг таслан зогсоохоор төлөвлөн ажиллаж байгаа талаараа мэдээллээ. Тиймээс Монгол Улстай энэ чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтой гэв.

Уулзалтын төгсгөлд талууд хоёр орны эрүүл мэндийн салбарынхны симпозиум зохион байгуулах талаар санал солилцлоо. Тус арга хэмжээний хүрээнд хоёр улсын эрүүл мэндийн салбарын ололт, амжилт болон судалгааны томоохон ажлуудаа танилцуулахаас гадна цаашид хамтран ажиллах чиглэлүүдээ нарийн тодорхойлж, хамтран ажиллах боломжтой хэмээн ярилцлаа.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660110
0 эможи

keyboard_arrow_up