Шадар сайд С.Амарсайханы өгсөн чиглэлийн дагуу Гамшгаас хамгаалах команд штабын сургуулилт орон даяар эхэллээ Шадар сайд С.Амарсайханы өгсөн чиглэлийн дагуу Гамшгаас хамгаалах команд штабын сургуулилт орон даяар эхэллээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 02, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Шадар сайд С.Амарсайханы өгсөн чиглэлийн дагуу Гамшгаас хамгаалах команд штабын сургуулилт орон даяар эхэллээ

2024 оны 11 сарын 12

Arslan.mn

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы баталсан бодлого, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас “Гамшгаас хамгаалах иж бүрэн болон команд штабын сургууль, дадлага зохион байгуулах заавар”-ыг орон даяар эхлүүллээ.

Тодруулбал, өчигдөр Хүн ам, нийгмийн хамгааллын улсын алба буюу Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хэмжээнд уг сургуулилтыг зохион байгууллаа. Хүн ам, нийгмийн хамгааллын улсын алба нь 48 цагийн турш газар хөдлөлтийн гамшгийн үед хэрхэн ажиллах, ямар бэлтгэл бэлэн байдлыг хангах талаарх дадлага сургуулилалтыг хийж байна.  

Сургалтын хугацаанд салбар, орон нутгийн түвшинд гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах удирдлагын арга зүй, гамшгийн үеийн харилцан ажиллагаанд суралцаж, өөр хоорондоо харилцан туршлага солилцож байна.

Arslan.mn

Гамшгаас хамгаалах хүн ам, нийгмийн хамгааллын улсын алба нь /ГБХНХЯ/ гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгох, бие бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдал, удирдах бүрэлдэхүүний шийдвэр гаргах, цагийн байдлыг үнэлэх, гамшгийн үед ажиллах ур чадварыг дээшлүүлэх, шуурхай штабын үйл ажиллагаа, харилцан ажиллагааг тодорхойлох зорилготой.

Манай улсад 2024 он гарсаар 3,5 буюу түүнээс дээш магнитудын хүчтэй 35 удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэн. Мөн арваннэгдүгээр сарын 10-нд Баянхонгор аймгийн Баянцагаан суманд 5.2 магнитудын газар хөдлөлт бүртгэгдсэн нь хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Тиймээс жил бүр өсөн нэмэгдэж байгаа гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог хангах, энэ чиглэлээр иргэд, олон нийтэд мэдлэг ойлголт олгох сургалт, сурталчилгааг тогтмол зохион байгуулах шаардлагатай юм.

Дадлага сургуулилтад Гэр бүл, хөдөлмөр хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв болон 21 аймаг, 9 дүүргийн бүтцийн нэгжүүдийн нийт 400 гаруй ажилтан, алба хаагч оролцов.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660098
0 эможи

keyboard_arrow_up