Соёлын салбарын төрийн албан хаагчид 18.3 тэрбумын ваучерыг зөв гэв Соёлын салбарын төрийн албан хаагчид 18.3 тэрбумын ваучерыг зөв гэв
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 02, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Соёлын салбарын төрийн албан хаагчид 18.3 тэрбумын ваучерыг зөв гэв

2024 оны 11 сарын 06

Arslan.mn

Монгол Улсын 2025 оны төсвийн төсвөөр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номингийн багцад 18.3 тэрбум төгрөгийн ваучер тараах зардлыг  төсөвт  багтсан нь УИХ-ын зарим гишүүд болон иргэдээс багагүй шүүмжлэлийг дагуулаад буй.

Тэгвэл энэ асуудлаар өнөөдөр тус яамнаас мэдээлэл өгсөн бол яг одоо Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучуудын Яамны харьяа төрийн албан хаагчид мэдээлэл өгч байна.

Тэд   "Улс төрчид дараа нь ямар алхам хийхийг мэдэхгүй байна. Гэхдээ олон нийтэд ташаа мэдээлэл өгөөд байгаа учраас соёлын салбарынхан бид ингэж гарч ирж, өөрсдөө мэдээлэл өгөх нь зөв гэж үзсэн.

Бид хөрөнгө оруулалтыг барилга байшингаар зөвхөн төсөөлж болохгүй. Оюун сэтгэлгэдээ хөрөнгө оруулалт хийх ёстой.

Нийгмийн сэтгэл зүй маш тогтворгүй байна. Удаан хугацааны төлөвлөгөө тооцоололтой ирээдүй хойч үеэ гэсэн энэ ажлыг нураана гэдэг нь худлаа улс төр гэж хардаж байгаа.  Өсвөр насныхан ирээдүйд итгэх итгэлгүй байна. Эх орон сөнөтүгэй гээд явж байна. Өсвөр залуу үетэйгээ ажиллая гэж байгааг эсэргүүцээд байгааг ойлгохгүй байна." гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
659985
1 эможи

Зочин
2024-11-06 20:16
Соелын яамыг татан буулгаж, боловсролын салбарт херенге оруулалт хийх хэрэгтэй! Тэнд л залуу уеийг боловсруулдаг юм. Ажлын байргуй дуучин, бужигчин бэлтгэхийг болих шаардлагатай.
Иргэд
2024-11-06 17:06
Үндсэн хуулийн ялгаварлан гадуурхахын зөрчсөн хэрэг болно шүү дээ
иргэд
2024-11-06 15:53
зөв дэмжиж бна
keyboard_arrow_up