ГХЯ: Израилд амьдарч буй МУ-ын 80 гаруй иргэнтэй холбоотой,  нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна ГХЯ: Израилд амьдарч буй МУ-ын 80 гаруй иргэнтэй холбоотой, нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 03, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ГХЯ: Израилд амьдарч буй МУ-ын 80 гаруй иргэнтэй холбоотой, нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна

2024 оны 10 сарын 03

Arslan.mn

Өнгөрсөн Лхагваас Пүрэв гаригт шилжих шөнө Ираны армийн зүгээс Израилийн газар нутагруу 180 гаруй пуужингаар довтолсон нь олон улсын анхаарлын төвд байна. Энэ үйл явдал нь НҮБ-ын дүрмийн 51 дүгээр зүйлд нийцэж байна гэж Ираны Гадаад хэргийн сайд Аббас Аракчи Европ утсаар ярихдаа мэдэгджээ. Тэгвэл Израилд амьдарч буй Монгол Улсын иргэдийн аюулгүй байдал хэрхэх талаар Гадаад харилцааны яамнаас мэдэгдэл гаргалаа. Үүнд дурдахдаа, Израилд амьдарч буй Монгол Улсын 80 гаруй иргэн ГХЯ болон Анкара дахь ЭСЯ-наас тус улсад байгаа иргэдтэйгээ тогтмол холбоотой ажиллаж, нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна гэлээ. Ойрх Дорнодын бүс нутагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан тус бүс нутагт зорчихдоо нөхцөл байдлыг урьдчилан сайтар судалж, анхаарал сэрэмжтэй байхыг зөвлөлөө.

Тус бүс нутагт байгаа Монгол Улсын иргэн Танд яаралтай туслалцаа, дэмжлэг хэрэгтэй болсон тохиолдолд:

ГХЯ-ны +97683042222 дугаарын шуурхай утас;

consul@mfa.gov.mn цахим шуудан;

Анкара дахь ЭСЯ-ны +905340128408 /WhatsApp/ дугаарын шуурхай утас;

ankara@mfa.gov.mn цахим шуудангаар холбогдохыг зөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659257
0 эможи

keyboard_arrow_up