“Шинэ хоршоо хөдөлгөөн“-д 66 мянга гаруй малчин өрх гишүүнээр элсэж,   517 тэрбум төгрөгийн зээл авчээ “Шинэ хоршоо хөдөлгөөн“-д 66 мянга гаруй малчин өрх гишүүнээр элсэж, 517 тэрбум төгрөгийн зээл авчээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 07, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Шинэ хоршоо хөдөлгөөн“-д 66 мянга гаруй малчин өрх гишүүнээр элсэж, 517 тэрбум төгрөгийн зээл авчээ

2024 оны 10 сарын 02

Arslan.mn

“Бэлчээрийн үндэсний VII форум”-д Монгол Улсын Шадар сайд, Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах Үндэсний хорооны даргын хувиар оролцож, “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох- Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах, авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр илтгэл хэлэлцүүлж байна.

Arslan.mn

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан "Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сөрөг нөлөөллийг бууруулах, хариу арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлж, мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг бодитоор хангах зайлшгүй шаардлага байгааг өнгөрсөн жилийн зуд бидэнд харуулсан.

Өнөөдрийн байдлаар монгол малчин өрхийн орлого, зарлагын харьцаа тэнцвэргүй буюу сард 600 орчим мянган төгрөгийн алдагдалтай аж ахуй эрхэлдэг гэсэн судалгаа бий. Иймд Засгийн газраас “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг эрчимжүүлж, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийг хоршоожуулах, хоршоодыг дэмжих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилготой “Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах Үндэсний хороо”-г байгуулж, Монгол Улсын Шадар сайд миний бие ахалж ажиллаж байна.

“Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд одоогоор улсын хэмжээнд 6300 гаруй хоршоо байгуулагдаж, 66 мянга гаруй малчин өрх гишүүнээр элсэж, 517 тэрбум төгрөгийн зээл авчээ.

2024-2028 онд нийт 5 их наяд төгрөгийн зээлийн санхүүжилт олгохоор төлөвлөсөн бөгөөд Ногоон санхүүжилтийн эх үүсвэрүүдийг татах чиглэлд онцгой анхаарахын зэрэгцээ төслийн зээл авсан хоршоологчдын зээлийн зарцуулалт, хоршооны үйл ажиллагааны үр дүн, хэрэгжилтийн хяналтыг сайжруулж, Зээлийн батлан даалтын санд үүсэж болзошгүй эрсдэлээс хамгаалах үүднээс батлан даалтуудыг хувийн даатгалын компаниар даатгуулж, тус зардлыг улсын төсөвт суулгахаар зорьж байна." гэв.

Arslan.mn

“Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг эрчимжүүлснээр:

1. Малчин өрхийн амьжиргаа дээшилж, орлого нэмэгдэнэ;

2. Мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний мөнгөн урсгал тогтворжино;

3. Хүнсний аюулгүй байдал хангагдаж, тогтвортой нийлүүлэлт бий болно;

4. Хоршоологч, үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагаа нэмэгдэж, жижиг, дунд үйлдвэрлэл тогтвортой хөгжих боломж бүрдэнэ;

5. Тухайн орон нутаг болон бүс нутгийн өрсөлдөх чадвар, эдийн засагт оруулах үр нөлөө ихэснэ;

6. Бэлчээрийн даац, малын тоо толгой, чанар, цөм сүргийн бүтцэд эерэг өөрчлөлт авчирна;

7. Малчдын нийгмийн баталгаа, гэр бүл төлөвлөлт сайжирна;

8. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, эрсдэл даах чадавхтай, байгальд ээлтэй, ногоон шалгуурыг хангасан, мал аж ахуйн тогтвортой үйлдвэрлэл бий болох юм.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659246
0 эможи

Зочин
2024-10-02 17:26
их аятайхан ажил болсон шүү. манай малчин дүү нар нийлээд хоршоо байгуулж, үнээгээ сааж ааруул сүү цагаан идээгээ боловсруулж нутгийн брэнд гаргаад кайптай байна лээ. хөргүүртэй контейнер, ааруулын хэь гэх мэт зүйлийг надаар лав авхуулсан. бүтээгдэхүүний дээж гээд явуулсан байна лээ.
keyboard_arrow_up