Т.Мөнхсайхан: Хөнгөн ханиадтай хүүхдийг гэрээр эмчлэх эмчилгээний багцыг ҮНЭГҮЙ өгнө Т.Мөнхсайхан: Хөнгөн ханиадтай хүүхдийг гэрээр эмчлэх эмчилгээний багцыг ҮНЭГҮЙ өгнө
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 02, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Т.Мөнхсайхан: Хөнгөн ханиадтай хүүхдийг гэрээр эмчлэх эмчилгээний багцыг ҮНЭГҮЙ өгнө

2024 оны 9 сарын 18

Arslan.mn

Хүйтэн сэрүүний улирал ормогц ханиад томууны вирусүүд идэвхтэй эргэлтэд орж эмнэлгүүд ачаалалтай болдог. Гэтэл зарим хүүхдүүдэд эмнэлэгт хэвтэх үеэр өөр төрлийн томуугийн вирус авч гардаг тохиолдлууд их гардаг. 

Энэ талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаас тодруулахад, " Ханиад, томууны улирлыг хүүхдүүдийг өвдөхгүйгээр даван туулах арга хэмжээ авах нь чухал. Тэрний нэг нь вакцинжуулалт учир энэ жилийн вакцинжуулалтыг өмнөх жилүүдээс эрт эхэлж байна. Вакцин хийснээс хойш сарын хугацаанд дархлаа тогтоож эхэлдэг учраас дархлаажуулалтаа эрт эхэлж байна. 

Сургууль цэцэрлэгүүдэд томуугийн дэгдэлт их гардаг тул  эрүүл ахуй, халдвар хамгаалалт, ариутгалыг сайжруулах хүрээнд ажлын хэсэг гарч, ажиллаж байна. 

Мөн эмнэлгүүд ачаалал их байдгийн шалтгаан нь иргэд эмнэлэгт очиж хэвтэн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авчихдаг, харин өрхийн эмнэлгээр үзүүлээд гэрээт эмчилгээ хийх гэхээр өндөр үнэтэй эм тариа авах шаардлага гардаг. Эндээс үүдэж эмнэлгийн ачаалал өндөр байдаг учраас өрхийн эмнэлгүүдэд ханиадтай хүүхдийг гэрээр эмчлэх эмчилгээний багцыг үнэгүй олгоно. Ингэснээр ханиад томуугийн хөнгөн шатанд байгаа хүүхдүүдийг өрхийн эмнэлэг дээр үзэж, гэрээр эмчлэх боломжийг нь бүрдүүлэхээр болж байна" гэв.

 

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658958
1 эможи

Aмаржаргал Алтансүх
2024-09-18 14:50
Өрх дээр өгсөн ч өрхийн эмч нар нь гарын үсэг зуруулж авчаад өгдөггүй шүү дээ яг газар дээрээ хүрж л ажилах хэрэгтэй шүү зарим эмч нар тэгдэг шүү
Одгарав. Содбаяр
2024-09-18 14:19
Aaj xaanas awhuu manai 2xvv xaniad xvrsen dund xvv8nastai baga xvv 2nas 5sartai yaj em tan axuu zowolgoo ogooch
Марал
2024-09-18 11:31
Тэгээд хэзээнээс өгч эхлэх юм бол?
keyboard_arrow_up