Ашиг сонирхлын зөрчилтэй сайд:  Хувьдаа ордтой, төмөр замтай, вагонтой Б.Дэлгэрсайхан зам тээврийн бодлого тодорхойлно Ашиг сонирхлын зөрчилтэй сайд: Хувьдаа ордтой, төмөр замтай, вагонтой Б.Дэлгэрсайхан зам тээврийн бодлого тодорхойлно
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 05, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ашиг сонирхлын зөрчилтэй сайд: Хувьдаа ордтой, төмөр замтай, вагонтой Б.Дэлгэрсайхан зам тээврийн бодлого тодорхойлно

2024 оны 9 сарын 12

Arslan.mn

Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ Засгийн газар ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрөө танилцуулахдаа "Улс орон урагшлан хөгжих, уруудан доройтох нь засаглалын зөв тогтолцоо, хувийн эрх ашгийг хойш тавьж, улсын эрх ашгийг эхэнд тавьсан төрийн зүтгэлтнүүдийн үйл хэрэгтэй салшгүй холбоотой" хэмээсэн зарласан нь саяхан.

Гэтэл сайд нарыг томилохоос эхлээд л хэлсэн ярьснаасаа зөрүүтэй ажиллаад эхэлснийг олон нийт шүүмжилж буй.

Үүний нэг жишээ бол Монголд хувьдаа  вагонтой, бүр хувийн төмөр замтай Б.Дэлгэрсайханыг Зам тээврийн сайдаар томилсон явдал байв.

Хамгийн ноцтой нь  Б.Дэлгэрсайхан сайд болмогцоо хоёр жилийн хугацаанд түрээсийн вагон хилээр хилээр нэвтрүүлэхгүй гэжээ. Өөрөөр хэлбэл, өөрийн хувийн вагоноо төрд түрээслэх замаа гаргаж байгаа нь энэ. 

Энэ нь хувьдаа төмөр замтай, вагонтой сайдын ашиг сонирхолын зөрчил биш үү Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээ? 

Түүний хувьд  Дорноговь аймгийг өөрийн “Вант улс” болгосон нэгэн гэхэд болно. Учир нь, Дорноговьд нүүрсний уурхайтай, Дорноговь аймгийн нүүрсний уурхайнуудын нүүрсийг Ханги боомтоор гаргах төмөр замтай гэдэг. Өөрийн эзэмшлийн 98 км төмөр замтай. Дээр нь Төмрийн хүдрийг тээвэрлэх зүтгүүр, ачааны вагонтой  баян бизнесмэн сайд улсын эрх ашгийн төлөө ажиллах уу.

Төрөөс маш олон боломжийг олж харчхаад сайн хүний дүр эсгэн сайдын суудалдаа сууж байгаа нь тун харамсалтай...

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
658846
1 эможи

зоч
2024-09-13 07:22
Энэ хүн ажил хий хүү .!!!!
keyboard_arrow_up