Хариуцлагаас  “хуурай” гардаг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр 1 дүгээр тойрогт НЭР ДЭВШИНЭ Хариуцлагаас “хуурай” гардаг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр 1 дүгээр тойрогт НЭР ДЭВШИНЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 17, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Хариуцлагаас “хуурай” гардаг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр 1 дүгээр тойрогт НЭР ДЭВШИНЭ

2024 оны 5 сарын 27

Arslan.mn

Нам, эвслүүд энэ сарын 20-ны өдөр 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодрууллаа.

МАН-аас УИХ-ын сонгуулийн 1  дүгээр тойрог буюу Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймагт Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр  нэр дэвшихээр болсон.

Түүний хувьд өнгөрсөн дөрвөн жил Архангай аймагт нэр дэвшинэ хэмээн тойргоо усалж, цэргийн наадам зохион байгуулж,  юм л бол Архангайг зорьдог байсан бөгөөд энэ удаад тойрог томорч, Архангай, Баянхонгор, Өвөрхангайн хангайн бүсэд өрсөлдөх эрхээ ийнхүү аваад байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж чуулганы танхимаас “Батлан хамгаалахын сайд Их хуралд нэр дэвшинэ гээд энэ зунжин Архангай аймагт хэдэн зуун хүнтэй цэргийн ангийг ажиллуулсан. Зунжин төсвийн мөнгөөр сонгуулийн ажил хийсэн. Төрийн мөнгийг ийм байдлаар хувьдаа, сонгуульдаа ашигладаг байдал хэрээс хэтэрчихээд байна” гэж байв.

Сонгуулийн хуулиар төрийн албан хаагч сонгуульд нэр дэвшвэл сонгуулийн жил эхлэхээс өмнө буюу нэгдүгээр сарын 1-ээс өмнө ажлаа өгөх ёстой. Харин улс төрийн албан тушаалтнууд ажлаа хийнгээ сонгуульд нэр дэвшиж болно. Тиймээс Батлан хамгаалах яамны хоёр сайд ажлаа өгөхгүйгээр сонгуульд нэр дэвшинэ.

Энэ нь Б.Пүрэвдорж гишүүний хэлсэнчлэн төрийн мөнгийг хувьдаа, сонгуульдаа ашиглах боломж, эрх мэдэл нь ч тэдэнд бий гэсэн үг.

Г.Сайханбаяр нь удирдаж буй салбараа олигтой шинэчилж, сайжруулж чадахгүй, удаа дараа цэргийн албан хаагч амиа алдсан асуудлаас “хуурай” гардаг муу аргатай муйхар туршлагатай  нэгэн гэхэд болно.  Өнгөрсөн хугацаанд түүнийг  сайн "цэрэг" байж болох ч сайн менежер байж чадсангүй гэх шүүмжлэлд ихээхэн өртсөн. Тэр нь ч үнэн. Учир нь Г.Сайханбаяр Батлан хамгаалахын сайдаар ажиллаж эхэлсэн 2020 оноос хойш тус салбар, тэр дундаа зэвсэгт хүчний анги, байгууллагад цэргийн албан хаагчид амиа алдсан, эрүүл мэндээрээ хохирсон олон тохиолдол гарлаа.

Удирдаж буй салбараа олигтой шинэчилж, сайжруулж чадахгүй, удаа дараа цэргийн албан хаагч амиа алдсан асуудлаас “хуурай” гарч буй  Г.Сайханбаяр сайдад хариуцлага тооцох бус харин ч бүр УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхээр шагнав.

Хамгийн гол нь  Г.Сайханбаяр сайд  цэрэг амиа алдсан хэрэгт огт тоомжиргүй хандаж, харин ч эсрэгээрээ УИХ-ын ирэх сонгуульд Архангай аймгаас нэр дэвшихээр улайрч, уг асуудлыг хөндөж гаргаж ирсэн хэвлэлийнхнийг арми, хилийн цэрэг хоёроо ялгаж, салга хэмээн омогдож, цэрэг бол цэрэг шүү дээ хэмээн таахалзаж зогссон нь олон хүний дургуйг ихээхэн хүргэсэн. 

Танхимын сайд нар нь хариуцлага алдсан даруйдаа огцорч байхад Г.Сайханбаяр сайд хариуцлагаас мултарсаар ийнхүү 2024 оны сонгуульд өрсөлдөх нь...

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657154
0 эможи

иргэд
2024-05-27 16:52
авилгач бялдууч шүү бүү сонго
Зочин
2024-05-27 10:11
Цэргүүдийг дэглэдэг зодож алдаг яамны сайд дэвшиж болохгүй
keyboard_arrow_up