“Заавал“ гишүүн болох гэж зүтгэдэг А.Ариунзаяад суудал бэлэглэжээ “Заавал“ гишүүн болох гэж зүтгэдэг А.Ариунзаяад суудал бэлэглэжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 16, Ням
Өнөөдөр

Arslan.mn

“Заавал“ гишүүн болох гэж зүтгэдэг А.Ариунзаяад суудал бэлэглэжээ

2024 оны 5 сарын 21

Arslan.mn

УИХ-ын 2024 оны сонгуульд оролцох намууд өчигдөр хуралдаж, нэр дэвшигчдээ тодруулсан. МАН-ын хувьд намын жагсаалтад Засгийн газрын гишүүн болон УИХ-ын гишүүдийг багтаагаагүй. Гэхдээ намаас суудал авч байж салдаг хэд хэдэн намын нөхдийг оруулсан нь олны анхаарлыг татаж буй.

Тухайлбал, тэдний нэг бол МАН-ын нарийн бичгийн дарга Аюушийн АРИУНЗАЯА бөгөөд ногоон гэрлээр Их хуралд суух нь бололтой. Өөрөөр хэлбэл, Ардын намын жагсаалтын 12-т  жагсаж байна.

Сэлгээний суудлаас жагсаалтаар шууд дэвшсэн А.Ариунзаяа гэж ХЭН БЭ

Ерөнхий сайд асан П.Жасрайн хамгийн том зээ охин гэдгээрээ улс төрд өөрийнхөө имижийг бүрдүүлж орж ирсэн тэрбээр намдаа нэлээдгүй "том ар”-тай гэх нь ч бий. 

Өдгөө МАН-ын Ерөнхий нарийн бичгийн албыг хашиж буй тэрбээр саяхан “Би тойргоос нэр дэвшихгүй” хэмээн ам алдсан удаатай. 

А.Ариунзаяа нь Улаанбаатар хотод Монгол Оросын хамтарсан гуравдугаар сургуульд суралдаж байгаад гэр бүлийн хамт ОХУ-ыг зорьж тэндээсээ Герман руу сургуульд сурсан гэгддэг.

Улмаар 1995 онд Геррманы Халле коллеж, 2005 онд Германы Ханновэр их сургуулийг улс төр судлаачаар суралцан төгсөж, Монгол Улсад ирснээсээ хойш “Монгол даатгал” ХХК-д хүний нөөцийн менежерээр ажиллах болсон. Ингээд 2013 онд МАН-д элсэн МАН-ын стартеги төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж улс төрд хөл тавьсан. Удирдлагын академд нийгэм судлалаар баклаврын зэрэгт суралцаж, Эдийн засгийн үндэсний сургуульд бизнесийн удирдлагаа мэргэжил дээшлүүлсэн гэх товч намтартай.

Тэрээр 2016 оноос Үндэсний статистикийн хорооны даргаар дөрвөн жил ажиллаж, 2020 онд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар шууд томилогдож байлаа.

ХНХ-ийн сайд болонгуут А.Ариунзаяа төрийн тамгаар тоглож, сайдын эрх мэдлээрээ сюрприз барьсан дуулианы эзэн болсон удаатай.

Тэрбээр сайдын суудалд оцмогцоо Д.Эрдэнэбат, Г.Наранбаяр нарын хүмүүст “Мэдлэг боловсрол, ур чадвар, бүтээлч сэтгэлгээгээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хувь нэмрээ оруулж байгаа Танд төрсөн өдрийн мэнд хүргэе!” Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа гэсэн гарын үсэгтэй, сайдын тамгатай мэндчилгээ илгээж цахим орчинд шуугиан дэгдээж байв.

Arslan.mn

Тэрбээр тухайн үедээ төрийн тамгаар “тоглосон”-доо гэмших нь битгий хэл “Статистикийн үндэсний хорооны дарга байхдаа ч ажилтнууддаа даргын тамгатай мэндчилгээ илгээдэг байсан гэдэг.

Түүний паян үүгээр ч дуусахгүй. Тэрбээр өнгөрсөн өвөл хотын удирдлагууд бүрэн бүрэлдэхүүнээр огцроход “Намынхаа шилдэг гишүүдийг фронтод илгээж байгаа” хэмээн мэдэгдсэн нь олны дургүйцлийг хүргэж байлаа.

Энэ бүхнээс түүнийг удам судар сайтай хэмээн улс төрийн хүрээллийнхэн хүлээж авч болох  ч төрийн ажлыг удирдахад  дэндүү жижигдэж байгааг дээрх үйлдлүүдээс нь харж болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
657074
4 эможи

Зочин
2024-05-21 21:52
Юун Рэгдэл бэ!!! Ариунзаяа харин ч дээр жагсах байсан шуу.
Иргэн
2024-05-21 15:55
Боловсрол мэдлэгтэй ажлын туршлагатай энэ хүн дэвших эрхтэй
зангараг
2024-05-21 15:26
Коммунист Жасрайгийн үргэлжлэл....
keyboard_arrow_up