Соёлын сайд Ч.Номинг төсвийн мөнгөөр сэтгүүл хэвлүүлэн Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэв Соёлын сайд Ч.Номинг төсвийн мөнгөөр сэтгүүл хэвлүүлэн Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэв
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 16, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Соёлын сайд Ч.Номинг төсвийн мөнгөөр сэтгүүл хэвлүүлэн Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэв

2024 оны 5 сарын 16

Arslan.mn

Өнөөдөр цахим орчинд Ч.Номин сайд төсвийн 19 сая төгрөгөөр сэтгүүл хэвлүүлэн таарсан асуудал олны шүүмжлэлийг дагуулав.

Тэгвэл Соёлын сайд Ч.Номинг Сонгуулийн тухай хууль зөрчиж, ажлын тайлан бүхий сэтгүүл хэвлүүлэн, тараасан  асуудлаар улс төрийн намуудын төлөөлөл Сонгуулийн ерөнхий хороонд хандахаар болжээ.

Сонгуулийн тухай хуулийн 41.9-д “Монгол Улсын Их Хурлын гишүүн сонгуульд нэр дэвшихээр бол хийсэн ажлын тайлангаа энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тарааж болох бөгөөд үүнийг сонгуулийн сурталчилгааны материалд тооцохгүй” гэж заасан байдаг.

Засгийн газар нь кабинетын зарчмаар ажиллан, хийж хэрэгжүүлсэн ажлаа хууль тогтоох дээд байгууллага буюу УИХ-д тайлагнадаг. Гэтэл  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ажлаа тайлагнах үүрэгтэй улс төрийн албан тушаалтан сонгуулийн санал авах жил сонгогчид руу чиглэсэн тайлан сэтгүүл гаргасан нь хуулийн асуудал гарч байна.

Товчхондоо Засгийн газрын сайд нь ажлын тайлан гээд төсвийн мөнгөөр сэтгүүл хэвлэж, өөрийгөө пиардаж явааг иргэд шүүмжилж байна.

Энэ удаагийн 2024 оны УИХ-ын сонгуульд МАН-аас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж магадгүй горилогч нарын тоонд Соёлын сайд Ч.Номин бичигдэх болсон.   Өөрөөр хэлбэл, эрхэм сайд горилж буй тойргийн сонсогчдоо онилж, хуульд заасан сурталчилгаа эхлээгүй байхад сэтгүүл тараасан нь өөрөө асуудал юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
2
657004
3 эможи

Зочид
2024-05-18 07:26
19 сая төгрөг гэж маш их мөнгө бөгөөд сурталчилгаа эхлээгүй байхад өөрийгөө дөвийлгөн гаргасан тул тэр их мөнгөөр ядуу ард түмэн их л зүйл хийх байлаа. Мөнгөтэй хүний хүүхэд дуртай зүйлээ хийгээд хуулинд захирагдах ёстой юм даа. Соёлын сайд гээд байдаг мөртлөө зөрчил үүсгээд байна.
keyboard_arrow_up