Хятадуудтай найз гэгдэх Г.Дугаржавт Засгийн газар ХАРИУЦЛАГА тооцохгүй юм уу? Хятадуудтай найз гэгдэх Г.Дугаржавт Засгийн газар ХАРИУЦЛАГА тооцохгүй юм уу?
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 21, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Хятадуудтай найз гэгдэх Г.Дугаржавт Засгийн газар ХАРИУЦЛАГА тооцохгүй юм уу?

2024 оны 5 сарын 14

Arslan.mn

Засгийн газраас "Кью Эс Си" ХХК-ийн эзэмшиж байсан “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн концессын гэрээг цуцалж төр эргүүлэн авсан нь саяхан. Харин төрд очсоноос хойш уг үйлдвэр гурван ч даргын нүүрийг үзсэн бөгөөд гурав дахь дээрээ энэ үйлдвэр “ШАЛДАА” бууж орхив.

Тухайлбал, МАХН-ын нарийн бичгийн даргын албыг хашиж байсан Намбарын Энхбаярын “хүн” гэгдэх Г.Дугаржав “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн захирлаар томилогдон ажиллаж байна.

Тэгвэл түүний “хууль бус” үйл ажиллагааны талаар мэдээллийг үйлдвэрийн зарим ажилтнууд мэдээллэх болжээ.

Тодруулбал, Г.Дугаржав нь өмнө нь Хятадад ЭСЯ-д зөвлөх хийж байсан нэгэн бөгөөд Хятадуудтай нэлээн дотносож, энэ харилцаагаа “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т давуу байдлаар ашиглаж байгаа гэх мэдээлэл бий.

Хамгийн ноцтой нь, Г.Дугаржав нь бага агуулгатай төмрийн хүдрийг хятад компаниудад нийлүүлэх гэрээг хийж эхэлсэн бөгөөд ирэх “жилийн гэрээг ч урьдчилаад зурсан гэнэ. Үүний хариуд Г.Дугаржав “ашиг” авдаг байж ч мэдэх ч хардлага байгааг ажилтнууд нь хэлж байна.

Хятадуудтай найз гэгдэх Г.Дугаржавын энэ асуудлыг Засгийн газар шалгахгүй юм уу?

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
656953
1 эможи

keyboard_arrow_up