Ц.Даваасүрэн: 2 сая төгрөгөөс доош орлоготой иргэдэд орон сууцны санхүүжилтийн зээл олгоно Ц.Даваасүрэн: 2 сая төгрөгөөс доош орлоготой иргэдэд орон сууцны санхүүжилтийн зээл олгоно
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ц.Даваасүрэн: 2 сая төгрөгөөс доош орлоготой иргэдэд орон сууцны санхүүжилтийн зээл олгоно

2024 оны 5 сарын 08

Arslan.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Үндэсний орон сууцны санхүүжилтийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Уг хуулийн төслийг Засгийн газрын гишүүд дэмжсэн байна.

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн “Төрийн орон сууц санхүүжилтийн корпораци захиалгаар хамгийн хямд үнэтэй орон сууц бариулаад бага дунд орлоготой иргэдэд зээлээр олгох, эсвэл түрээслүүлэх гэсэн хоёр хэлбэрээр хөтөлбөр хэрэгжүүлнэ. Иргэдийг орон сууцаар хангах хөтөлбөр өнгөрсөн хугацаанд ипотекийн зээлийн санхүүжилтээр хэрэгжиж ирсэн. Ипотекийн зээл авсан иргэдийн өрхийн сарын орлого нь 2.1 сая төгрөгөөс дээш байгаа. 2013-2024 оны хугацаанд 7.6 их наядын ипотекийн зээл олгогдож, 104 мянган айл орон сууцтай болсон.

Харин сарын орлого нь 2.1 сая төгрөгөөс доош өрхийн хувьд ипотекийн зээлд хамрагдаж чаддаггүй. Одоо харин ахмадууд, хөгжлийн бэjхшээлтэй иргэн, залуу гэр бүлийг Үндэсний орон сууцны санхүүжилтийн тухай хуулийн хүрээнд хямд үнэтэй орон сууцанд хамруулна.

Өөрөөр хэлбэл, ТОСК хамгийн хямд үнэтэй орон сууцыг захиалгаар бариулж, орлого багатай иргэдэд нийлүүлнэ. 20-иос дээш жилээр орон сууцыг зээлнэ, ахмадууд аль эсвэл залуу гэр бүлд түрээслүүлж болно. Залуу гэр бүлийн хувьд орлого нь сайжраад ирэхээр байрны нөхцөлөө сайжруулаад явж болно. Газрыг нь, дэд бүтцийг нь төрөөс шийдээд өгөхөөр хамгийн хямд үнэтэй орон сууц баригдах бүрэн боломжтой байгаа. Орон сууцны метр квадрат бас нэг их том биш. 30-40 мк гэдэг ч юм уу. Ийм байдлаар бага орлоготой иргэдийг орон сууцаар хангана.

Энэ жилийн тухайд 100 суманд төрийн албан хаагчдыг орон сууцаар хангах хөтөлбөр хэрэгжүүлнэ. Одоогийн байдлаар 100 суманд дэд бүтцийн асуудал шийдэгдсэн байгаа. Үндэсний орон сууцны санхүүжилтийн тухай хуулийн төслийг ирэх долоо хоногт УИХ-д өргөн мэдүүлнэ.

Ипотекийн зээлийн 50 хувийг орон нутагт олгоно. Энэ жилийн тухайд эхний нэгдүгээр улирлын байдлаар 2079 иргэн 241 тэрбум төгрөгийн ипотекийн зээл авсан. Өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад ипотекийн зээлд хамрагдах иргэдийн тоо 2.5 дахин нэмэгдсэн.

Сүүлийн дөрвөн жилд ипотекийн зээл олгосон. Хамгийн их ипотекийн зээл олгосон жил нь 2021 он. 2021 онд 13292 иргэн, 2022 онд 7800 иргэн, 2023 онд 8869 иргэн ипотекийн зээлд хамрагдсан мэдээлэл байна. Мөн энэ жилийн тухайд 100 суманд төрийн албан хаагчдыг орон сууцаар хангах хүрээнд найман айлын орон сууц барих ажил эхэлнэ.

Засгийн газраас энэ жил орон сууцны нийлүүлэлтээ нэмэгдүүлэх зорилго тавьсан учраас импортоор орж ирэх цементийн татварыг буруулсан. Гаднаас цемент зэрэгцээд орж ирэхээр хомсдол үүсч, үнэ өсөхгүй гэсэн үг" гэлээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
656849
2 эможи

DR. ADITY
2024-05-08 23:57
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
DR. ADITY
2024-05-08 23:57
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Зочин
2024-05-08 18:49
Ahmaduud yaj hamragdah ym medeelel uguuch
Зочин
2024-05-08 16:12
Odriin mend 8 huwiin zeeliig 6 huwi bolgoh uu
Зочин
2024-05-08 16:11
8.iig 6 bolgoh boloogui yu
Зочин
2024-05-08 16:10
8 huwia buuruulaachee
Зочин
2024-05-08 16:10
Хуцаад байлгүй 8%.ын зээлээ 6 болгооч малнуудаа
keyboard_arrow_up