ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан Ажлын хэсэг ес дэх аймагтаа ажиллаж байна ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан Ажлын хэсэг ес дэх аймагтаа ажиллаж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 24, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан Ажлын хэсэг ес дэх аймагтаа ажиллаж байна

2024 оны 4 сарын 05

Arslan.mn
Орон даяар  өрнүүлж буй “Цахим хөгжлийн өдөрлөг” Ховд  аймагт болж байна. “Цахимд хэвшье” уриатай энэхүү аяныг   21 аймагт үе шаттайгаар  зохион байгуулах  бөгөөд цахим шилжилтийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх, төрийн цахим үйлчилгээний  чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор улсын хэмжээнд өрнүүлж байгаа юм. 

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэх үүднээс энэхүү өдөрлөгийг  бүсчилсэн байдлаар зохион байгуулж  байгаа  бөгөөд Ажлын хэсгийн ахлагчаар ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар ажиллаж байна. Түүний хувьд өнгөрсөн хугацаанд говийн болон хангайн бүсийн долоон аймагт багийнхны хамт ажилласан. Харин баруун бүсийн өдөрлөгийг энэ сарын 3-нд Говь-Алтай аймгаас эхлүүлсэн бөгөөд Ховд аймаг ес дэх нь болж байна. Ажлын хэсгийнхэн цаашид баруун бүсийн Увс, Завхан, Баян-Өлгий аймагт ажиллах бөгөөд үргэлжлүүлэн хойд болон зүүн, төвийн бүсэд ажиллана. ЦХХХ-ны сайд Ж.Эрхэмбаатарын хувьд орон нутагт болж буй  өдөрлөгт салбар яамнаас хэрэгжүүлж буй бодлого, зорилт, арга хэмжээний талаарх танилцуулга, мэдээллийг өгч байна.  “Цахимд хэвшье” өдөрлөгт  “Программ хангамж үйлдвэрлэгчдийн   болон хувийн хэвшлийн төлөөллөөс гадна “И монголиа”, “Дата” төвийн мэргэжилтнүүдээс бүрдсэн мэргэжлийн баг ажиллаж байна. 

Өдөрлөгийн хүрээнд ЦХХХЯ-наас гаргасан  “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах, мэдээллийн технологийн программ хангамж үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан таниулах   зэрэг олон талт арга хэмжээ болж байна.   Энэхүү өдөрлөгийг ЦХХХЯ-ны харьяа болон  салбар байгууллагуудын дэмжлэгтэйгээр харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 20 гаруй төрийн болон хувийн хэвшил, төрийн бус байгууллагын идэвх санаачилга, оролцоотойгоор хамтран зохион байгуулж байгаа юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655983
0 эможи

DR. ADITYA
2024-04-06 15:28
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
keyboard_arrow_up