“ХНХ-ын сайд Х.Булгантуяа ямар ч асуудлыг хүлээж авдаггүй, дандаа улс төржиж, амбиц хөөдөг“ “ХНХ-ын сайд Х.Булгантуяа ямар ч асуудлыг хүлээж авдаггүй, дандаа улс төржиж, амбиц хөөдөг“
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 24, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“ХНХ-ын сайд Х.Булгантуяа ямар ч асуудлыг хүлээж авдаггүй, дандаа улс төржиж, амбиц хөөдөг“

2024 оны 4 сарын 01

Arslan.mn

Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүд Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам (ХНХЯ)-ны үүдэнд өнөөдөр жагслаа. 

Эцэг, эхчүүдийг төлөөлөн Г.Энхчимэг "Монгол Улсад 11,300 орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна. Үүний 50 орчим хувь нь хүнд хэлбэрийн бэрхшээлтэй. Тэд нийгмээс тусгаарлагдаж, сургууль, цэцэрлэгт хамрагдаж чадахгүй яваа. 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал, нийгмийн халамжийн үйлчилгээ хангалтгүй хэвээр. 

Өнөөдөр эм, эмийн бүтээгдэхүүний хэрэгцээ, оношилгоо нь Монгол Улсад ямар байгаа билээ. Нийгмийн халамжийн тэтгэмж нь 375,000 төгрөг. 

Хүнд хэлбэрийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хэрэгцээ шаардлагын судалгааг 2,100 гаруй гишүүнчлэлтэй ээж, ааваас авсан. Ингэхэд эм тариа, витамины хэрэглээ, тогтмол эмчилгээ, үйлчилгээ авах шаардлагатай хүнд хэлбэрийн хүүхдүүдэд 1,300,000 төгрөгийн хэрэгцээ байгааг судалгаа харуулж байна.

ХНХ-ын сайд болон салбарын хамт олны хэрэгжүүлж буй ажил доод, дунд шатанд хангалтгүй учир сайжруулах шаардлагатай олон асуудал байна.

Бид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ дөрвөн хананы дунд ургамал шиг амьдруулахыг хүсэхгүй байна. ХНХ-ын сайд Х.Булгантуяа ямар ч асуудлыг хүлээж авдаггүй, дандаа улс төржиж, амбиц хөөдөг.

Хэрэв хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ээж, аавууд хорвоогийн мөнх бусыг үзлээ гэж бодъё. Гэтэл өнчин үлдэж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асрамжийн газар Монголд байдаггүй. Энэ мэтчилэн яривал олон асуудал бий. 

Үнэхээр улны бодлого хэрэгжүүлж байна. Үүнийгээ болих хэрэгтэй" хэмээн байр сууриа илэрхийллээ. " гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
655795
4 эможи

Зочин
2024-04-02 12:16
Харин ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг их анхаардаг болсон шүү. Манай иргэд өөрсдөа их улстөржих юм. Бүх юмыг төрөөс даана гэж байхгүй байх. Бага багаар л хүртээж байгаа.
Зочин
2024-04-01 21:16
Шоучин мангар хуухэн, сайд шуу, ичмээр!
Z
2024-04-01 16:23
Нүүрс ждү богд уулын газар цавчаа ногоон автобус банкны луйвар гээд бүх намын пялдага цүнх бөгсдөөс нэхүүл дээр
Зочин
2024-04-01 13:13
Ха ха төр засаг нь өлөн хулгайч луйварчидаар дүүрэн байхад аргагүй бус уу. Нэг л попорсон дүр эсгэсэн новшнууд
keyboard_arrow_up