Н.Учрал: Эмчийн бичсэн жорыг И-Монгол системээс харах боломж бүрдлээ Н.Учрал: Эмчийн бичсэн жорыг И-Монгол системээс харах боломж бүрдлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Н.Учрал: Эмчийн бичсэн жорыг И-Монгол системээс харах боломж бүрдлээ

2024 оны 3 сарын 27

Arslan.mn

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.  

Энэ үеэр ЦХХХ-ны сайд Н.Учрал "Эрүүл мэндтэй холбоотой долоон төрлийн үйлчилгээг цахимд оруулж, И-Монгол системд нэвтрүүлэх гэж байна. Эхний ээлжинд эмийн жорыг цахимд оруулах үйлчилгээг нэвтрүүлсэн ба иргэд тус системд нэвтэрч мэдээллээ харах боломжтой. Ингэснээр иргэд эмчийн жорыг цаасанд бичүүлж, эмийн сан руу явах шаардлагагүй болж байна.

Эмч жороо И-Монгол системд оруулснаар, эмийн санч цаасан жор асуухгүйгээр цахим системээс эмчийн жорыг харах боломжтой. И-Монгол системийн архив руу ороход тухайн иргэний нэг жилийн дотор бичсэн эмийн жорыг харж болно. 

Хуурамч жор үйлдэж сэтгэцэт нөлөөт эм, тариа хэрэглэж мансуурдаг, гаргацгүй бичдэг, гээж үрэгдүүлдэг зэрэг байдлыг халж ЭМИЙН ЖОРЫГ ЦАХИМЖУУЛАА.

Тавдугаар сарын 4-нөөс эхлэн эдгээр мэдээллийг И-Монголиа системд бүрэн нэвтрүүлж, ашиглах боломж бүрдэнэ гэв.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655706
0 эможи

Зочин
2024-03-27 18:25
Машин зам харахгүй явдаг хэвшилийг мэдрэлийн эмч учрын нь мэднэ. Гэм нуудаг байхаас өвчин нуудаггүй.
keyboard_arrow_up