С.Чинзориг: Цэцийн гишүүний эрүүл мэнд, амь насны даатгалыг төр яахаараа хариуцдаг юм бэ С.Чинзориг: Цэцийн гишүүний эрүүл мэнд, амь насны даатгалыг төр яахаараа хариуцдаг юм бэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

С.Чинзориг: Цэцийн гишүүний эрүүл мэнд, амь насны даатгалыг төр яахаараа хариуцдаг юм бэ

2024 оны 3 сарын 22

Arslan.mn

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдана үргэлжилж байна.

Хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэх зэрэг асуудлыг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг "Цэц даргагүй явж байдаг. Даргаа ямар хугацаанд томилохоо тодорхой болгож байна уу. Зарим гишүүний хугацаа нь дуусчхаад байхад хоёр, гурван жил ажилласан гэх асуудал бий. 

Тэтгэврийг нь 60 хувиар бодно, эрүүл мэндийн, амь насны даатгалын шимтгэлийг нь төр хариуцна.

Одоо ажиллаж байгаа болоод өмнө нь ажиллаж байсан хүн болгонд 36 сарын тэтгэмж өгнө гэх юм. Би хуульчдыг гайхдаг. Бусад салбарынхан юм ярихаар Үндсэн хуулиараа зохицуулах ёстой гэдэг.

Тэгсэн хэр нь хууль, хяналтын байгууллагын хууль оруулж ирэхээрээ энийгээ хамаардаггүй. Ийм ялгамжтай хандаж болохгүй шүү дээ” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655581
0 эможи

Зочин
2024-03-25 12:29
Зөв
keyboard_arrow_up