ТАЗ-ийн дарга Л.Цэдэвсүрэн хууль зөрчиж, хуулийн байгууллагын албан тушаалтнууд зэрэг 26 хүний БЗС-аас авсан ЗЭЭЛИЙГ ТЭГЛЭЖЭЭ ТАЗ-ийн дарга Л.Цэдэвсүрэн хууль зөрчиж, хуулийн байгууллагын албан тушаалтнууд зэрэг 26 хүний БЗС-аас авсан ЗЭЭЛИЙГ ТЭГЛЭЖЭЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 14, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ТАЗ-ийн дарга Л.Цэдэвсүрэн хууль зөрчиж, хуулийн байгууллагын албан тушаалтнууд зэрэг 26 хүний БЗС-аас авсан ЗЭЭЛИЙГ ТЭГЛЭЖЭЭ

2024 оны 3 сарын 21

Arslan.mn

Хаана ямар хөнгөлөлт, боломжтой зээл байна? түүнийг эрх мэдэл албан тушаалтнууд, тэдний хамаарал бүхий хүмүүс авдаг нь ил болсон. Хамгийн сайн нөхцөлтэй зээлийг авна, дээр нь авсан зээлээ төлөхгүй луу унжина, бүр сүүлдээ зээлээ эргэн төлөлгүй тэглүүлдэг болоод удаж буй.

БЗС-гаар суралцсан 3069 суралцагчийн 941-ийнх нь зээлийг үндэслэлгүй чөлөөлснийг тогтоосон тухай АТГ-аас мэдээлсэн бөгөөд эдгээр хүмүүсийн суралцахдаа авсан 87 орчим тэрбум төгрөгийн зээл үндэслэлгүйгээр буюу хууль бусаар тэглэгдсэн талаар бид өмнө мэдээлж байсан.

Тэгвэл Боловсролын зээлийн сан /БЗС/-аас зээл аваад тэглүүлсэн талаар дахин нэг БАРИМТ ИЛ болжээ.

Тухайлбал, Төрийн Албаны Зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн БШУ-ны сайдаар ажиллаж байхдаа буюу 2020 онд тушаал гаргаж,  хууль зөрчин БЗС-аас зээл авсан 26 хүний ЗЭЭЛИЙГ ТЭГЛЭСЭН байна.

Тодруулбал, нийт 26 хүний 539 мянган доллар буюу тухайн үеийн ханшаа 791 сая төгрөгийн зээлийг тэглэжээ.

Хамгийн ноцтой нь, зэлээ тэглүүлсэн 26 хүний 11 нь хуулийн байгууллагын албан тушаалтнууд, харин  7 нь захиалгаар сургахаа больсон, нэг нь тушаал өөрчлүүлэн хоёр дах удаагаа сурсан байжээ.

Өөрөөр хэлбэл, гэрээний үүргээ биелүүлсэн хэмээх үндэслэлээр БЗС-гаас авсан зээлийг тэглэж, өөртөө хамгаалалт бий болгож буй  ТАЗ-ийн дарга Л.Цэдэвсүрэн ямар хариуцлага хүлээх вэ?

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
655538
1 эможи

Зочин
2024-03-22 20:55
БЗСангаар улс тержихее одоо больмоор юм!
Ах
2024-03-21 11:58
Өөр хүний зураг бндаа мэдээллээ нягтлаарай
keyboard_arrow_up