М.Ганхүлэг: Дотоодын нөхцөл байдал хүндрэх нь тодорхой болсон учир өвс, тэжээлийг экспортлохгүй М.Ганхүлэг: Дотоодын нөхцөл байдал хүндрэх нь тодорхой болсон учир өвс, тэжээлийг экспортлохгүй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

М.Ганхүлэг: Дотоодын нөхцөл байдал хүндрэх нь тодорхой болсон учир өвс, тэжээлийг экспортлохгүй

2024 оны 2 сарын 27

Arslan.mn

Өвөлжилтийн хүндрэлтэй нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлаар УОК болон холбогдох газруудаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг "Ажлын хэсгүүд өөрсдийн дүгнэлтээ гаргасан. Өнөөдрийн байдлаар 14 аймгийн мөсөн болон цагаан зудтай нөхцөлд орсон 100 гаруй суманд тэжээлийн улаан буудайг сангаас олгохоор болсон.

Мөсөн зудтайд -150 тонн, цагаанаар зудархууд- 75 тонныг хуваарилсан. 

Архангай, Баянхонгор, Булган, Дорнод, Завхан, Төв, Хөвсгөл, Хэнтий гэсэн есөн аймаг гэрээгээ хийгээд, улаан буудайн татан авалтаа эхлүүлэн ажиллаж байна. Аймгууд нийт 1,430 тонн улаан буудайг татан авалтаа хийсэн.  Үндсэндээ 6,000 тонн улаанбуудайн гэрээг аймгууд хийгээд, малчдад хүргэх ажил эхэлсэн явж байна. 

Дотоодын нөхцөл байдал хүндрэх нь тодорхой байсан тул 2023 онд хадлангийн өвсийг экспортод гаргахгүй байх зохицуулалтыг найм, есдүгээр сараас авч хэрэгжүүлсэн. Ингэснээр дотоодын өвсний нийлүүлэлтийг барих арга хэмжээ авагдсан юм. " гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655025
1 эможи

ард
2024-02-27 15:01
Зунжин намаржин сайд чинь хивэг тэжээлийг урагшаа зөөгөө биздээ, хэзээ та нар эх орноо бодож байсан юм, дандаа эрсэг үйл ажиллагаа явуулна хэлэх муу үг олдохгүй юм
keyboard_arrow_up