Т.Баярхүү: Малчдад туслах аяны хүрээнд 1 тэрбум төгрөгийн хандив цугларсан Т.Баярхүү: Малчдад туслах аяны хүрээнд 1 тэрбум төгрөгийн хандив цугларсан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 06, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Т.Баярхүү: Малчдад туслах аяны хүрээнд 1 тэрбум төгрөгийн хандив цугларсан

2024 оны 2 сарын 26

Arslan.mn

УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, ЦУОШГ-ын дарга Л.Оюунжаргал нар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр малчдад өгч буй хандив, тусламжийн талаар УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Одоогийн байдлаар 2,829 малчин өрхөд өвс, 36,108 малчин өрхөд тэжээл хүргэх ажлыг зохион байгуулж байна. 

Тэжээлийн хангалт буюу "Хөдөө аж ахуйн корпорац" төрийн өмчит компанид хадгалагдаж байсан тэжээлийн будааг төмөр зудтай болон цагаан зудтай аймгуудад хүргэх ажлыг гүйцэтгэж байгаа. Тодруулбал 14 аймгийн 111 суманд тэжээл хүргэж байна. Ингэхдээ нэг суманд 150-175 тонноор тооцож хуваарилалт хийсэн.

Хүнс, шаардлагатай эм, тариаг хүргэх ажлыг хоёр дахь шатны хүргэлт болгохоор төлөвлөж байгаа. 

Өнөөдрийн байдлаар 1 тэрбум төгрөгийн бэлэн мөнгөний хандив, 562 сая төгрөгийн бараа материал нийт 22 ААН, байгууллагаас УОК-ын дансанд цуглараад байна.

Олон улсын хүмүүнлэгийн байгууллага, манай улсад суугаад дипломат төлөөлөгчийн газруудын тусламжийн хүрээнд долоон аймгийн 64 сумын 174,930 малчин өрхөд тэжээл, эрүүл мэндийн багц зэргийг олон улсын 17 байгууллагаас хүргүүлж байгаа" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654984
0 эможи

keyboard_arrow_up