Өвөлжилт хүндэрсэн аймгуудад хүргэх тусламжийн цуваа хөдөллөө Өвөлжилт хүндэрсэн аймгуудад хүргэх тусламжийн цуваа хөдөллөө
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Өвөлжилт хүндэрсэн аймгуудад хүргэх тусламжийн цуваа хөдөллөө

2024 оны 2 сарын 19

Arslan.mn

Улсын хэмжээнд нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтоод байна. Цаг уурын байгууллагаас энэ сарын 10-ны байдлаар гаргасан зудын үнэлгээгээр 20 аймгийн 190 сум, нийслэлийн хоёр дүүрэгт нөхцөл байдал хүндрээд байна. Засгийн газраас хаваржилт хүндэрч, зудын байдалтай болсонтой холбогдуулж өнгөрсөн долоо хоногт гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Хаваржилт хүндэрсэн аймаг, сумдад хүргэх өвс, тэжээл ачсан цуваа өнөөдөр хөдөллөө.

Засгийн газрын шийдвэрээр хаваржилт хүндэрсэн аймгуудад тусламж үзүүлэх Шуурхай бүлгүүдийг байгуулсан бөгөөд сайд нар ахлан ажиллаж байна. Шуурхай бүлгүүд нь малчдад шаардлагатай өвс тэжээл, түлш шатахуун, хоол хүнсний тусламж үйлчилгээг үзүүлэхээс гадна орон нутагт зам харгуй гаргах зэрэг ажлыг гүйцэтгэж байна.

Мөн малчдад туслах шуурхай 6 бүлгийг Засгийн газрын сайд нараар ахлуулан байгуулж, орон нутгуудад ажиллахаар замдаа гарч байгаа бөгөөд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр Дундговь аймагт ажиллана.

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654805
1 эможи

keyboard_arrow_up