Б.Энхбаяр: Хятад улсын иргэний өмч хөрөнгийг манай улсын албан тушаалтнууд үгсэн хуйвалдаж, дээрэмдсэн нь тогтоогдсон Б.Энхбаяр: Хятад улсын иргэний өмч хөрөнгийг манай улсын албан тушаалтнууд үгсэн хуйвалдаж, дээрэмдсэн нь тогтоогдсон
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 14, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Б.Энхбаяр: Хятад улсын иргэний өмч хөрөнгийг манай улсын албан тушаалтнууд үгсэн хуйвалдаж, дээрэмдсэн нь тогтоогдсон

2024 оны 2 сарын 14

Arslan.mn

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр " Миний бие тайлбар хийхээс өөр аргагүй нөхцөл байдалд орсон.

Хотын төвийн А зэрэглэлд, Сүхбаатарын талбайн урд байрлах 14,000 метр квадрат "Ayud tower" гэх оффисын барилгыг БНХАУ-ын 100 хувь хөрөнгө оруулалттай барьжээ. Гэвч энэхүү оффисын барилгыг зарим албан тушаалтан өөрсдийн өмчлөлд хууль бусаар шилжүүлж авсан гэх гомдол ирсэн.

Дээрх гомдлын хүрээнд Засгийн газраас хоёр удаа тогтоол гаргаж, нэр бүхий компанийн асуудлыг Хууль зүй, дотоод хэргийн сайд хариуцаж шийдвэрлэх үүрэг чиглэлийг өгсөн байдаг.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд Ажлын хэсэг гаргаж тухайн асуудлыг шалгаж авч үзсэн. Улмаар Ажлын хэсэг илтгэх хуудас дүгнэлтээ гаргаж, надад танилцууллаа. 

Хяналт шалгалтын дүнгээр олон ноцтой асуудал тогтоогдcон.

  1. Тухайн өмчийн эзэн Хятад улсын иргэн гарын үсэг зураагүй байхад гарын үсгийг нь хуурамчаар зурсныг нотариат баталгаажуулж, өмчлөлийг шилжүүлсэн нь тогтоогдов. 
  2. Нотариатч дээрх үйлдлийг хийснийхээ дараа АНУ руу зугтаж, алга болсон нөхцөл байдал мөн тогтоогдсон.
  3. Хуурамч гарын үсгийг нотариатч гэрчилсэн үйлдэл гарч, тэр хөрөнгийг шилжүүлэхдээ Улсын бүртгэлийн байгууллага холбогдох хуульд заасан 11 шаардлага хангах асуудлын найм нь хангагдаагүй байхад бүртгэл хийж, бусдын хөрөнгийг шилжүүлсэн.

Бусдын өмч хөрөнгийг шилжүүлсэн энэ асуудлаар БНХАУ-ын иргэнийг саатуулах ямар ч байгууллагын шийдвэр гараагүй байхад бүртгэлд оруулсан. Өөрөөр хэлбэл энэ хэрэгт олон этгээд оролцсон байна. 

Энэ асуудлаар тухайн компани АТГ-д гомдол гаргаж, нийт найман удаагийн эрүүгийн хэрэг үүсгэгдэж, дөрвөн удаагийн эрүүгийн хэрэгт хэрэг үүсгэхээс татгалзаж, хааж шийдвэрлэсэн нөхцөл байдал мөн тогтоогдсон.

Манай маш олон хуулийн байгууллага, албан тушаалтнуудын оролцоотой цаанаа эрх бүхий хүний нөлөөтэйгөөр зохион байгуулалттай хийгдсэн ажиллагаа гэж үзэж байна. Иймээс албан даалгавар гаргаж, Улсын бүртгэлийн байгууллага, Хил хамгаалах байгууллага, нотариатын байгууллагын албан хаагчдад хариуцлага тооцсон." гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654701
2 эможи

Зангарна
2024-02-16 07:46
Дээрэмчдийг албан тушаалд тавьсан байна гэжийна.
Зочин
2024-02-14 18:19
ХЗЯам боловсролыг самрахад туслахаа болье!!!
Зочин
2024-02-14 13:23
Зөв. Хууль бус ийм дээрмийг таслан зогсоож хуулийн хариуцлагыг чангатгах хэрэгтэй.
keyboard_arrow_up