Сургууль, цэцэрлэгийн ойролцоох шатахуун түгээх станцуудын асуудлаар УОК-т тусгай ажлын хэсэг байгуулагджээ Сургууль, цэцэрлэгийн ойролцоох шатахуун түгээх станцуудын асуудлаар УОК-т тусгай ажлын хэсэг байгуулагджээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 14, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Сургууль, цэцэрлэгийн ойролцоох шатахуун түгээх станцуудын асуудлаар УОК-т тусгай ажлын хэсэг байгуулагджээ

2024 оны 1 сарын 25

Arslan.mn

Сургууль, цэцэрлэгийн ойролцоох шатахуун болон газ түгээх станцуудын асуудлаар Улсын Онцгой Комисс(УОК)-т тусгай ажлын хэсэг байгуулагдсан гэж өчигдөр Шадар сайд С.Амарсайхан мэдэгдсэн.

Тэгвэл Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас холбогдох яамдад өнгөрсөн хавар албан бичгээр ханджээ. Энэ асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлүүлж, сургууль, цэцэрлэгийн бүсэд хэт ойртсон газ болон шатахуун түгээх станцуудыг буулгах тал дээр тууштай шахаж, асуудлыг байнга тавьж ажиллахаа мэдэгдэв.

Нийслэлийн 13 сургуулиас 200 метр дотогш зайд 16 шатахуун түгээх болон авто газ түгээх цэг байрладаг байна.

Тодруулбал

  • Баянгол дүүрэгт хоёр,
  • Баянзүрх дүүрэгт тав,
  • Сүхбаатар дүүрэгт нэг,
  • Багануур дүүрэгт хоёр,
  • Хан-Уул дүүрэгт гурав,
  • Чингэлтэй дүүрэгт хоёр,
  • Сонгинохайрхан дүүрэгт нэг бий.

Мөн төрийн өмчийн бус есөн сургуулиас 200 метрээс дотогш зайд есөн шатахуун түгээх цэг байрладаг байна.

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654292
0 эможи

keyboard_arrow_up