С.Амарсайхан: МУ-ын Засгийн газраас амь насаа алдсан алба хаагчдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье С.Амарсайхан: МУ-ын Засгийн газраас амь насаа алдсан алба хаагчдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 14, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

С.Амарсайхан: МУ-ын Засгийн газраас амь насаа алдсан алба хаагчдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье

2024 оны 1 сарын 24

Arslan.mn

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Их Монгол”, “Дүнжингарав” худалдааны төвийн автозамын уулзварт шингэрүүлсэн байгалийн хий (газ) тээвэрлэж явсан том оврын автомашин, суудлын автомашинтай мөргөлдсөн зам тээврийн ослын улмаас гал гарч, гурван алба хаагчийн амь нас эрсдсэн харамсалтай хэрэг гараад буй.

Уг асуудалтай холбогдуулан УОК-оос мэдээлэл хийж байна.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан "Эх орон, ард түмнийг гамшиг ослоос авран хамгаалах ариун үйлсийн төлөө эрдэнэт бие, итгэл сэтгэл, залуу халуун насаа зориулсан онцгой байдлын байгууллагын алба хаагчдын ар гэр, төрөл төрөгсөд, анд нөхөд, хамт олонд Монгол Улсын Засгийн газар болон Улсын онцгой комиссын нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлж байна" хэмээн ярив.

Мөн тэрбээр " Дэлбэрэлтийн улмаас 60 айлын орон сууц галд өртөж, тэр хавьд ажиллаж амьдардаг иргэдийн 29 автомашин шатсан. Өвлийн хүйтэнд эдгээр иргэн орон байрандаа орох боломжгүй байгаа. Хууль хяналтын байгууллагууд хяналт шалгалт тавьж, хэргийн газрыг хамгаалалтад авсан.

Хохирол барагдуулах асуудал бий. Шалгалтын ажил дуусаагүй, үргэлжилж байна. 

Энэ асуудлыг эцэслэн шалгаад буруутай этгээдийг тогтоож, хариуцлага тооцоод хохирлыг барагдуулахад цаг хугацаа нэлээд орох учраас цаг хүлээхгүйгээр Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзоригоор ахлуулсан ажлын хэсгийг байгуулсан. 

60 айл өрхийн байр орон сууцыг нэн яаралтай засах, хэвийн горимд оруулах ажлыг эхлүүлэх, энэ хооронд айл өрхүүдийг нөхцөл байдлыг нь дордуулахгүйгээр шаардлага хангасан орон сууцанд түрээсийн төлбөр хураамжийг нь төлж байрлуулах ажлыг Улаанбаатар хот, Онцгой комисс болон Засгийн газрын зүгээс шийдвэрлэж байна.

Бусад шаардлагатай арга хэмжээг мөн авч хэрэгжүүлнэ" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654273
0 эможи

Зангараа
2024-01-25 00:54
Бүх боломжоо эрх мэдэлтнүүдэд хулгайлуулсан бүх монголчуудад Засгийн газраас юу илэрхийлэх вэ Амарсайхантаан?
keyboard_arrow_up