Хариуцлага алдаж ажлаасаа чөлөөлөгдсөн Д.Загджавыг ҮАГ-ын ерөнхий аудиторын орлогчоор томилжээ Хариуцлага алдаж ажлаасаа чөлөөлөгдсөн Д.Загджавыг ҮАГ-ын ерөнхий аудиторын орлогчоор томилжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 18, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Хариуцлага алдаж ажлаасаа чөлөөлөгдсөн Д.Загджавыг ҮАГ-ын ерөнхий аудиторын орлогчоор томилжээ

2024 оны 1 сарын 03

Arslan.mn

УИХ-ын гишүүн, Уул уурхайн дэд сайд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын дарга зэрэг алба хашиж ирсэн, бригадын генерал Д.Загджав өнгөрсөн сарын 28-ны өдөр /2023.12.28/ Үндэсний аудитын газрын ерөнхий аудиторын орлогчоор томилогдож, ажлаа хүлээн авчээ.

Үндэсний аудитын газрын ерөнхий аудитор Д.Занданбат ирэх онд сонгуульд нэр дэвших гэж буйтай холбоотойгоор ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, өнөөдрийн УИХ-ын чуулганаар түүнийг хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн билээ.

МАН 2016 оны УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсны дараа Д.Загджав Уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайд болсон. Дараа нь 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын даргаар томилогдсон. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байхад нь түүнтэй холбоотой дуулиан дэгдэж, Хууль зүй дотоод хэргийн яамнаас ажлын хэсэг гарч, ажилласнаар эцэст нь тэрбээр чөлөөлөгдөж байв.

Учир нь, цагдан хорих газраас хоригдлууд оргох, хоригдож байсан хүн нас барсан, мөн шүүхийн шийдвэрийн ажилтан цагдаагийн алба хаагчийн биед халдсан гэх олон зөрчил гарсан тул түүнийг чөлөөлөх асуудал яригдаж байсан юм.  

Д.Загджавын хувьд  тэрбээр энэ удаад чоно борооноор гэгчээр шинэ жилийн олны анхаарал сарнисан үеэр Үндэсний аудитын газарт алба хаших боллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3
653686
3 эможи

ЗОЧИН
2024-01-04 12:47
ЯНЗ БҮРИЙН АСУУДАЛД ХОЛБОГДООГҮЙ ХҮН ХОВОРДСОН ҮЕД ЭНЭ ХҮН ЯГ ТААРНА.
Зочин
2024-01-03 23:30
Хариуцлага алдахаар бас албан тушаалаар шагнаад явуулдаг айн. Хэцүү ч юмдаа
зочин
2024-01-03 15:34
Энэ одоо өөрөө ичдэггүй юм байхдаа
Зочин
2024-01-03 14:57
Манай нам ийм юмнуудаасаа эртхэн салаа чажил өгөөд байх юм тэд нар нт хэл ам татаад намын нэр хүнд унагаад л байх юм даа болих хэрэгтэй шүү
зочин
2024-01-03 12:50
бас нэг луйварчин
Зочин
2024-01-03 10:27
hunii nuutsgui bolchihjee ene uls
Зочин
2024-01-01 18:33
Энэ 2 намд хулгайчийн нөөц ямар их юм бэ
Зочин
2023-12-30 20:03
Хан уул дүүргийг хамт идсэн хоёр
Зочин
2023-12-30 18:34
Үндэсний аудитын газар Ерөнхий аудитын албыг түр орлон гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг зарлаж шалгаруулаад тэрийгээ хүчингүй болгоод өөрийн найзыг хууль бусаар томилож байгаам уу ... Энэ хууль зүйн хувьд хэр хүчин төгөлдөр бэ? Хуульгүй Төргүй улс орон шшиг хэдий болтол явах юм бээ Занданшатараа
Зочин
2023-12-30 09:39
Адгийн амьтан. Занданбаттай хамт Зайл
Зочид
2023-12-29 22:37
Д.Занданбат УИХ-д нэр дэвших гэж ҮАГ-ын Ерөнхий аудитор гэсэн ажлаа өөрийн найз ажилгүй байсан (ШШГЕГ-ын дарга байгаад ХЗДХяамнаас чөлөөлсөн) Д.Загджавт ажлаа өгсөн болохоор тийм амархан ажил юмуу? Д.Занданбат та улсад 5 жил л ажилласан болохоор цаашдаа энэ ажлаа хийх ёстой байсан юм
Зочин
2023-12-29 14:40
darga hiihgui bol sanaa ni amardagguin bhdaa zailuul
Зочин
2023-12-29 11:34
Бас л зангаргатай менежер шүү. Амжилт хүсье
keyboard_arrow_up