С.Амарсайхан: Зуд болохоор машин санасан хүмүүс гарч ирдэг, машин нэхдэг С.Амарсайхан: Зуд болохоор машин санасан хүмүүс гарч ирдэг, машин нэхдэг
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

С.Амарсайхан: Зуд болохоор машин санасан хүмүүс гарч ирдэг, машин нэхдэг

2023 оны 12 сарын 01

Arslan.mn

Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй холбоотой мэдээлэл сонсох, зарим хуулийн төслүүдийг эцэслэн батална.

Шадар сайд С.Амарсайхан "Өвөлжилт хүндэрсэн аймгуудад Засгийн газраас хэрэгжүүлдэг арга хэмжээний хүрээнд дэмжлэг үзүүлнэ. УИХ дээр ярьж байж, арга хэмжээ авахгүй бол зуд болохоор аймаг, сумд машин нэхдэг.

Зарим аймгууд ойн арга хэмжээгээ хэдэн тэрбумаар тэмдэглээд байдаг хэрнээ сумдаа машинаар хангадаггүй. Өвөл болохор машин санасан хүмиүүс гарч ирдэг гэдгийг бүгдээрээ харж байгаа.

Энэ асуудалд аймаг орон нутаг ч, яамд ч анхаарах хэрэгтэй.

Улсын онцгой комиссоос зарим аймгийн машин техникийг шийдэж өгч байна, бүх аймгийг шийдвэрлэх боломжгүй. ЦУОШГ -аас гаргаж байгаа аюултай үзэгдлийн мэдээллийг аймаг, сумаас, баг, малчны хот хүртэл хангалттай дамжуулж байгаа ч амьжиргааны эх үүсвэр болсон малаа шуурганд уруудуулахгүйн тулд малчид малынхаа хойноос явж байгаад эндэж байна.

Мал сүргээ эсэн мэнд өвөлжүүлэхийн тулд өөрсдийгөө эрсдэлд оруулж байгаа тохиолдол ч  цөөнгүй байна. Болзошгүй эрсдлээс өөрийгөө хамгаалахыг уриалж байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653130
0 эможи

keyboard_arrow_up