АХМАД НАСТАН: Миний 562 мянган төгрөгийн тэтгэвэр 4000₮-өөр нэмэгдсэн
2023 оны 9 сарын 12
Тэтгэврийн шинэчлэлд хохирогч ахмадууд Засгийн газарт шаардлага хүргүүлэх талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Ахмадын төлөөлөл "Тэтгэвэр нэмэгдлээ гэх ч 5-10 мянга, 30-40 мянган төгрөгөөр нэмэгдэж, зарим нь хасагдаж бодогдож байна.
Монгол Улсад 330 мянган ахмад өндөр настны тэтгэвэр авдаг ба тэдний 270 гаруй мянга нь 500-600 мянган төгрөг авч байна.
2023 оны зургаадугаар сарын 21-нд гарсан тогтоолын дагуу итгэлцүүрээр цалин нэмж, 10 хувиар нэмэх талаар мэдээлэлд ахмадууд ихэд баяртай байсан ч долоодугаар сард тэтгэвэр буухад ихэнх ахмадын тэтгэвэр 500-600 мянга байсанд урам хугарсан.
Жишээ нь миний 562 мянган төгрөгийн тэтгэвэр 4000₮-өөр нэмэгдээд 564 мянган төгрөг болсон." гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
650720
1 эможи
зочин
2023-09-12 17:07
Итгэлцүүр нэмэгдсэн учраас тэтгэвэр нэмэгдэнэ ш дээ. НДШ төлөөгүй анх тэтгэвэр тогтоосон цалингийн хэмжээ тодорхойгү й гэх мэт нөлөөлөх байх түүнээс биш тэтгэвэр буурах үндэслэл байхгүй. Нэмэгдэх хэмжээ нь дээрх үндэслэл шалтгаанаас хамаарч заримд бага нэмэгдэх нь зайлшгүй гэж бодож байна.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: