ФОТО: Монгол Улсыг төлөөлж 75 Өргөмжит консул 49 оронд ажиллаж байна ФОТО: Монгол Улсыг төлөөлж 75 Өргөмжит консул 49 оронд ажиллаж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 16, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: Монгол Улсыг төлөөлж 75 Өргөмжит консул 49 оронд ажиллаж байна

2023 оны 9 сарын 08

Arslan.mn

Гадаад харилцааны яамаас хилийн чанадад суугаа Монгол Улсын Өргөмжит консулуудын ээлжит 10 дугаар уулзалт Улаанбаатар хотноо есдүгээр сарын 7-8-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.

Өргөмжит консулууд монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, гадаад харилцааг өргөжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалт, жуулчдын тоог нэмэгдүүлэх, Монгол Улсыг сурталчлахад томоохон хувь нэмэр оруулж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар хилийн чанадад Монгол Улсыг төлөөлж 75 Өргөмжит консул 49 оронд ажиллаж байна.

Үүнээс Европ, Ойрхи дорнод, Африкт-38, Ази, Номхон далайн орнуудад-27, Америк тивд-10 бий. Тус уулзалтыг 1998 оноос хойш хоёр жил тутамд зохион байгуулж ирсэн бөгөөд коронавируст цар тахлын улмаас завсарлаад байсан юм.

Энэ удаагийн Өргөмжит консулын 10 дугаар уулзалтад гадаадын 33 оронд томилогдон ажиллаж байгаа 46 Өргөмжит консул оролцож байна.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
650635
1 эможи

keyboard_arrow_up