ШИЛЭН: Сургууль, цэцэрлэг “бохирын хоолойгүй“ байхад Д.Амарбаясгалан даргын нэг агентлаг 3 ТЭРБУМААР засвар ХИЙНЭ ШИЛЭН: Сургууль, цэцэрлэг “бохирын хоолойгүй“ байхад Д.Амарбаясгалан даргын нэг агентлаг 3 ТЭРБУМААР засвар ХИЙНЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 04, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ШИЛЭН: Сургууль, цэцэрлэг “бохирын хоолойгүй“ байхад Д.Амарбаясгалан даргын нэг агентлаг 3 ТЭРБУМААР засвар ХИЙНЭ

2023 оны 9 сарын 08

Arslan.mn

Хичээлийн шинэ жил эхэлж, нийслэлийн хэмжээнд 3 ээлжээр хичээллэх  47 орчим Ерөнхий боловсролын сургууль байгаа нь олон нийтийн шүүжмлэлийг дагуулж эхэлсэн. 

Түүнчлэн энэ жилийн хувьд хэд хэдэн сургууль, цэцэрлэгийн засвар дуусаагүй, дууссан ч 00-н асуудлаа бүрэн шийдвэрлэж чадахгүй, бохирын шугамаа ч татаж чадаагүйн улмаас  хүүхдүүд сургуульдаа явж чадахгүй  хоёр дахь жилдээ ЦАХИМААР ХИЧЭЭЛЛЭЖ байна. Хэдийгээр Засгийн газар асуудлыг бүрэн шийдэж байгаа мэт, гоё үгс ярих боловч бодит нөхцөл байдал дээр асуудал огт шийдэгдэхгүй иргэд хохирсоор байгаа билээ. 

Засгийн газраас хэмнэлтийн хуулийн дагуу олон төрлийн зардлыг танасан. Өдгөө төрийн өмчит, төрийн чиг үүрэг бүхий бүх байгууллагад хэмнэлтийн хууль үйлчилж буй. 

Гэтэл өнөөдөр олон хүүхэд сургууль, цэцэрлэггүй, бие засах 00-н асуудлаа ч шийдүүлж чадахгүй байхад ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн нэг агентлагтаа төсвийн 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР  засвар хийлгэхээр тендер зарлажээ.

Тодруулбал, Засгийн газрын II байрны "Г" корпусын засварын ажлыг 3 тэрбум төгрөгөөр хийлгэхээр болсон байна. Уг байранд  ЗГХЭГ-ын шинээр байгуулагдсан Засгийн газрын дотоод хяналтын агентлаг байрлахаар болжээ.

Засвар үйлчилгээнээс илүүтэй сургууль, цэцэрлэгийнхээ аюулгүй байдал, 00-н хүртээмжийг шийдээд өгчих сэтгэл Засгийн газарт дутсан бололтой. 

Нөгөөтэйгүүр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланд болон түүний харьяа агентлагуудад хэмнэлтийн хууль яагаад үйлчлэхгүй байгаа юм бэ?! 

Тухайлбал, 

  • Засгийн газрын II байрны "Г" корпусын засварын ажил (Дотор цахилгаан, холбоо дохиоллын ажил)- 710,312,042 ₮
  • Засгийн газрын II байрны "Г" корпусын засварын ажил (Дотор заслын ажил А блок)-1,088,468,895 ₮
  • Засгийн газрын II байрны "Г" корпусын засварын ажил (Дотор халаалт, агааржуулалт, кондиционер, цэвэр бохирын шугамын ажил)-670,175,831 ₮
  • Засгийн газрын II байрны "Г" корпусын засварын ажил (Гадна хэсэгчилсэн засварын ажил Б блок)-
    102,961,161 ₮
  • Засгийн газрын II байрны "Г" корпусын засварын ажил (Дотор заслын ажил Б блок)-644,187,485 ₮ буюу нийт 3.2 тэрбум төгрөгийн зарлага гаргахаар төлөвлөжээ.

Сургууль, цэцэрлэг нь орох байргүй, зарим хүүхдүүд цахимаар хичээллэх нөхцөл байдал үүсэж буй энэ үед  Засгийн газрын хэрэг эрхлэх газар ийнхүү ганцхан агентлагийг засварлахад 3 тэрбум төгрөгийн зарцуулахаар шийдсэн сууна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
650619
3 эможи

Тендер шүү
2023-09-11 11:53
Тендерийн материал авч тавьчихаад ШИЛЭН гэнэ үү донгио юм бишүү
Зочин
2023-09-11 10:14
man namiig songosnii gai
Зочин
2023-09-08 20:37
Монголын боловсролыг ч естой самарч бнадаа!!!
ШИЛЭН

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up