ХХААХҮЯ: “ХҮҮХЭД БҮРД СҮҮ” санаачилгыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна ХХААХҮЯ: “ХҮҮХЭД БҮРД СҮҮ” санаачилгыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 09, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ХХААХҮЯ: “ХҮҮХЭД БҮРД СҮҮ” санаачилгыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна

2023 оны 6 сарын 07

Arslan.mn

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яам хамтран боловсрол, эрүүл мэнд, хоол тэжээлийн талаар хэлэлцэж, хамтын шийдвэр гаргахаар ХҮҮХДИЙН ХООЛ үндэсний чуулганыг өнөөдөр зохион байгууллаа. Үндэсний чуулганд хот хөдөөгийн 1500 орчим төлөөлөгч оролцож боловсролын орчин дахь хүүхдийн хоол сэдвийн хүрээнд зөвлөлдөв. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун “УИХ-ын 36 дугаар тогтоолын хүрээнд хүүхдийн хоол хүнсний хангамжийн хууль, эрх зүйн орчны шинэчлэл, хүнсний үйлдвэрийн хүчин чадал, техник технологийн чадавхыг сайжруулах хөнгөлөлттэй зээлийн дэмжлэгийг аж ахуйн нэгжүүдэд олгож байна. Хүүхдийн хоол, хүнсний нэр төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор тодорхой чиглэсэн зээлийг олгож байгаа”-г хэллээ. Мөн Азийн сүүний түншлэлийн байгууллагатай хамтран “Хүүхэд бүрд сүү” санаачилгыг хэрэгжүүлэх, сүүний салбарын аж ахуйн нэгжүүд ч мөн “Цагаан хувьсгал” санаачилга гарган, хүүхдийн сүүний хэрэглээг хангахад зорилго, чиглэлээ нэгтгэн ажиллаж байгааг дуулгалаа. 

Улсын хэмжээнд 730 орчим мянган хүүхдэд үдийн хоолоор үйлчилж байна 

Манай улсын хувьд сургуулийн орчинд 2006 оноос эхлэн үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэх болж үе шаттайгаар нэмэгдүүлсээр ирсэн. ЕБС-ийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг 2019 онд баталсан бол 2021 онд үдийн цайг үдийн хоол болгон өргөжүүлж 1500 төгрөгт багтаан халуун хоолоор бага ангийн сурагчдад үйлчлэх болсон юм.

Сургуулийн өмнөх боловсролоос эхлээд мэргэжлийн сургалтын байгууллагын дотуур байрны оюутнууд гээд нийт 730 орчим мянган хүүхдэд 1500-4300 төгрөгийн хоолоор үйлчилж байна. Нийт дүнгээр нь авч үзвэл 2022-2023 оны хичээлийн жилд суралцагчдын хоолонд 176.5 тэрбум төгрөгийг зарцуулжээ. 

Хүүхдийн хоолны зардлыг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах талаар зөвлөлдлөө

Боловсролын орчин дахь үдийн хоол нь хамгийн эмзэг бүлгийнхэнд хүрэх арга зам юм гэж ДЭМБ тодорхойлсон байдаг. Үүнээс гадна хүүхдийн бие махбодын өсөлт, хөгжил, оюуны чадавх эрс сайжирч, хичээлийн дараа сонгон суралцах бусад үйл ажиллагаанд хамрагдах боломж нэмэгдэж, өрхийн хүнсний баталгаат байдлыг хангахад бодит дэмжлэг үзүүлдэг болохыг судалгааны үр дүнгээс харж болно. 

Бага ангийн буюу 6-11 настай хүүхэд хоногт хоолноос авах шим тэжээлийнхээ 35 хувийг сургуулийн хоолноос авах ёстой. Гэтэл өнөөдөр үүний 50 хувийг л үдийн хоолоор олгож байгаа юм. Тиймээс хүүхдийн хоолны зардлыг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах, дунд болон ахлах ангийн сурагчдыг үдийн хоол хөтөлбөрт хамруулах чиглэлээр зөвлөлдөж, боломж шийдлийг ярилцлаа. 

Цэцэрлэгийн хүүхдийн үдийн хоолны зардлын тухайд 2475 төгрөг байна. Энэ зардлыг нэмэгдүүлэхийн тулд аав ээж асран хамгаалагчаас тодорхой хувийг гаргах боломжтой эсэх талаар судалгаа явуулсан. Судалгаанд хамрагдсан 27956 хүний 56 хувь нь дэмжинэ гэж хариулжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647886
0 эможи

Зочин
2023-06-07 13:05
усаар шингэлсэн хуурай сүү л байдаг ш дээ монголд үйлдвэрлэсэн гэх соруултай "сүү" гэх шингэн
keyboard_arrow_up