С.Бямбацогт: ИНЕГ сургалтын тэтгэлэгт  28 ТЭРБУМ төгрөгийг зарцуулсан. Үүнээс төгсчхөөд ажиллаагүй 63 хүний мэдээлэл байна С.Бямбацогт: ИНЕГ сургалтын тэтгэлэгт 28 ТЭРБУМ төгрөгийг зарцуулсан. Үүнээс төгсчхөөд ажиллаагүй 63 хүний мэдээлэл байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

С.Бямбацогт: ИНЕГ сургалтын тэтгэлэгт 28 ТЭРБУМ төгрөгийг зарцуулсан. Үүнээс төгсчхөөд ажиллаагүй 63 хүний мэдээлэл байна

2023 оны 5 сарын 26

Arslan.mn

ИНЕГ-аас урьд нь олгож ирсэн сургалтын тэтгэлгийн мэдээллийг олон нийтэд ил болгож буй талаар мэдээлж байна.

Зам, тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт "Сургалтын тэтгэлгээр суралцсан мэдээллийг нээлттэй ил тод болгож байна. Гэрээгээр суралцаад төгсөөгүй 11 хүний мэдээллийг ил болгоно. Мөн төгсчхөөд ажиллаагүй 63 хүний мэдээлэл байна.

ИНЕГ-ын зардлаар 2005-2022 онд гадаадад нийт 367 хүн суралцсан байна. Тухайн үед 11 сая 376 мянган доллар буюу 28 тэрбум төгрөгийн зардал ИНЕГ-аас сургалтын тэтгэлэгт зарцуулсан. Өнөөдрийн ханшаар 30 гаруй тэрбум төгрөг болж байна.

Үүнд:

  • салбарын мэргэжлээр суралцсан 332,
  • нийтлэг мэргэжлээр суралцан 35,
  • сургалтын гэрээ цуцлагдсан 11,
  • хүний нөөцөд бүртгэлтэй байгаа 63 гэсэн суралцагчийн задаргааг хийсэн.

Эдгээр хүн дотор ашиг сонирхлын зөрчил бий болгож, хууль журам зөрчсөн хүн байвал хариуцлага тооцно. Хууль хяналтын байгууллагууд шийдэх байх. Өнөөдөр ажиллаж буй хүмүүст хариуцлагын асуудал ярина. Сайдын хувьд ажлаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээг авна. 

Сургалтын гэрээ цуцлагдсан 11 хүний сургалтын төлбөрийг буцаан төлүүлэх ёстой гэж үзэж байна. Гэрээний үүргээ зөрчөөгүй суралцаад, салбартаа сайн ажиллаж байгаа хүмүүс бий.

Тус газарт аудитын шалгалт оруулахад илэрсэн зөрчил дутагдлын нэг нь энэ юм. Өнгөрсөн тавдугаар сард АТГ-аас ИНЕГ-аас суралцуулсан хүмүүсийн мэдээлэлд шалгалт хийхэд яамныхаас зөрөөгүй.

Буянт-Ухаад сургалтын төв байгуулан нисэхийн салбарын мэргэжилтнүүдийг гадаадад өндөр зардлаар бус дотооддоо бэлтгэх боломж бүрдэнэ." гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647484
0 эможи

ИНЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up