Х.Болорчулуун: 2023 оныг “ТАРИАЛАНГИЙН СЭРГЭЛТИЙН ЖИЛ“ болгон зарлаж байна Х.Болорчулуун: 2023 оныг “ТАРИАЛАНГИЙН СЭРГЭЛТИЙН ЖИЛ“ болгон зарлаж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Х.Болорчулуун: 2023 оныг “ТАРИАЛАНГИЙН СЭРГЭЛТИЙН ЖИЛ“ болгон зарлаж байна

2023 оны 4 сарын 03

Arslan.mn

"Тариалангийн сэргэлт- 2023" үндэсний чуулга эхэллээ. Чуулганд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун оролцож, 800 гаруй зочид төлөөлөгчдөд газар тариалангийн салбарын бодлого, зорилтыг танилцуулав.

Газар тариалангийн салбарт шийдвэрлэвэл зохих олон асуудлууд байгааг онцгойлон анхаарч энэ жилийг “ТАРИАЛАНГИЙН СЭРГЭЛТИЙН ЖИЛ” болгон албан ёсоор зарлаж, дараах зорилтуудыг дэвшүүлжээ. 

1. Тариалангийн салбарын эрх зүйн орчны сэргэлт
-   “Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай” хуулийн төсөл;
-   “Тариалангийн даатгалын тухай” хуулийн төсөл
-   “Ургамлын шинэ сортыг хамгаалах олон улсын холбооны конвенцыг соёрхон батлах тухай” хуулийн төслийг тус тус боловсруулж, Засгийн газар, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр ажиллаж байна.

Эрх зүйн орчны шинэчлэлийг хийснээр манай орны тариалангийн бүс нутгийн онцлогт тохирсон дэвшилтэт шинэ сортыг бүтээх үйл ажиллагаа идэвхжин, үр үйлдвэрлэлийг шинэ шатанд гаргаж, хүн амын хүнсний хангамжид бодитоор нөлөөлж, улмаар Монгол Улсын тариалангийн салбарын тогтвортой хөгжил, цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулах юм. 

2. Тариалангийн салбарын санхүү, хөрөнгө оруулалтын сэргэлт
Нийт 982.0 тэрбум төгрөгийн зээлийг 5-6 хувийн хүүтэйгээр хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд арилжааны банкуудын эх үүсвэрээр 3-5 жилийн хугацаатай олгох санхүүжилтийн гэрээг байгууллаа. 

3. Хүний нөөц, залуу тариаланчдын сэргэлт

  • Салбарын тэргүүлэх мэргэжлээр их дээд сургуульд суралцагчдыг Монгол Улсын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын тэтгэлэгт хамруулах, мөн шинээр элсэгчдэд эхний жил тэтгэлэг олгох, сургалтын дараагийн жилүүдэд оюутны сурлагын голч дүнгээс хамааруулан тэтгэлгийг үргэлжлүүлэн олгох, улмаар сургалтын төлбөрийг үе шаттайгаар төрөөс хариуцах,
  • Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчийг салбарын тэргүүлэх мэргэжлийн чиглэлээр гадаадад тэтгэлэгтэй суралцуулах,
  • Салбарт ажиллаж буй мэргэжлийн бус ажилтныг чадавхжуулах богино хугацааны эрчимжүүлсэн сургалтыг их дээд сургууль, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагыг түшиглэн зохион байгуулах,
  • Залуучуудыг туршлагатай газар тариаланч, фермерийг дагалдуулан суралцуулахын зэрэгцээ ажиллах боломжийг бүрдүүлсэн сургалтын хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх,
  • Их дээд сургууль, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын сургалтын хөтөлбөрт аж ахуй эрхлэхтэй холбоотой мэдлэг, ур чадвар, хандлагыг олгох агуулга нэмэх зэрэг болно.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645828
0 эможи

ХХААХҮЯ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up